Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЗДТГАЗАР МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ХУУЛЬ ТОГТООМЖ ШИЛЭН ДАНС ИЛ ТОД БАЙДАЛ МОНГОЛ БАНКНЫ МЭДЭЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ТЭРГҮҮТЭЙ АЖЛЫН ХЭСЭГ ЧИНГИС ХОТОД АЖИЛЛАВ

2016-02-23

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд тэргүүтэй ажлын хэсэг “Архигүй-Хэнтийчүүд”, “Цахим Хэнтий” хөтөлбөрийн хэрэгжилт, “Бүтээн байгуулалтын зөвлөл”-ийн үйл ажиллагаанаас туршлага судлахаар Чингис хотноо ажиллаад ирлээ.

Тус хотод ажилласан ажлын хэсгийг Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Ганхуяг, ЗДТГ-ын дарга М.Болд нарын аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан, өнгөрсөн 3 жилийн хугацаанд “Архигүй-Хэнтийчүүд”, “Цахим Хэнтий” хөтөлбөрүүдийг хэрхэн амжилттай хэрэгжүүлсэн арга туршлагаасаа хуваалцлаа.

“АРХИГҮЙ ХЭНТИЙЧҮҮД” ХӨТӨЛБӨРИЙН ТУРШЛАГААС СУДЛАВ

Дархан-Уул аймгийн хувьд 2013 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар "Архигүй Монгол хүн" хөтөлбөрийг баталж, 2016 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч хөтөлбөрийн үр дүн төдийлөн харагдахгүй байна гэж аймгийн удирдлагууд үзэж байгаа юм. Иймд тус хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор Хэнтий аймгаас туршлага судаллаа.

Хэнтийчүүд 2013 онд “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Дөрвөн жилийн дотор 1000 гаруй хүнийг архины хамаарлаас ангижруулах зорилт тавьж байсан бол өнөөдрийн байдлаар 1049 иргэнийг буруу зуршлаас нь салгажээ.

Эхний ээлжинд төрийн байгууллагууд аливаа баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлыг архигүй зохион байгуулж, төсвийн хөрөнгөөр архи согтууруулах ундаа худалдан авахгүй байх явдлыг аймгийн хэмжээнд хэвшил болгожээ. Дараа нь төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн архинд донтох өвчин, архидалттай тэмцэх асуудлаар хамтран ажиллаж, хүчээ нэгтгэх асуудлыг зохион байгуулж чадсан байна. Энэ хугацаанд аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 21.7, түүний дотор согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 53.7, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 73.3 хувиар буурсан тухай Хэнтий аймгийн ЗДТГ-ын Хуульзүйн хэлтсийн дарга Ж.Ганбаатар ярьлаа.

Дээрхи хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнтэй танилцсны дараагаар аймгийн Засаг дарга А.Энхболд: -Дархан-Уул аймагт хэрэгжүүлж буй "Архигүй Монгол хүн" хөтөлбөрийг нэрнээс нь эхлээд хэрэгжүүлэх арга замыг нь хүртэл тодорхой болгож ажиллахыг салбар хариуцсан хүмүүст даалгав.

Аймгийн Засаг даргын хамтаар аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Д.Тунгалаг-Тамир, аймгийн ХБХ-ийн дарга Д.Баасанжав, аймгийн Эрүүл мэндийн газрын Сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөр зохицуулагч Ц.Оюунчимэг, аймгийн Мэдээлэл технологийн албаны дарга Х.Соёл-Эрдэнэ, тус албаны мэргэжилтэн Ц.Түвшинжаргал нарын холбогдох албаны хүмүүс Хэнтий аймагт ажилласан юм.

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%