Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол улсад хурандаа цолыг нийт 3000 гаруй хүн хүртжээ

2016-03-10

Өнөөдөр /2016.03.09/ аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг даргын тамгын газрын дарга Ц.Сүхбаатар тэргүүтэй аймгийн удирдлагууд Монгол улсад “Хурандаа” цол бий болсны 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Дархан   хотыг   үүсгэн   байгуулж,   одоогийн   хөгжил   цэцэглэлт Дархан хотыг бий болоход гар бие оролцсон цэргийн анги нэгтгэлүүдийг удирдаж байсан, мөн одоо ажиллаж байгаа “Хурандаа” нарт хүндэтгэл үзүүллээ. 
Дархан-Уул аймагт өнөөдөр энэ эрхэм алдрыг хүртсэн 17 хурандаа ажиллаж амьдарч байна. 
Хүндэтгэлийн арга хэмжээний эхэнд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат:- Монгол улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, аюулгүй байдлын төлөө зүтгэж ирсэн Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдал, Хууль Цагдаагийн салбарын манлайлагчдад “Монгол хурандаагийн өдөр”-ийн халуун мэндчилгээг дэвшүүлж, ахмад үеийнхээ дадлага туршлагыг дэлгэрүүлэх, мэргэжлийн ур чадвар дайчин уламжлалыг залуу хойч үеийнхэнд өвлүүлэх үйлсэд нь амжилт хүслээ.
Монгол улсын бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны гуравдугаар сарын 02-ны өдөр анх удаа хурандаа цолыг олгож эхэлсэн түүхтэй. Хамгийн анх Зэвсэгт хүчний байгууллага хурандаа цолтонтой болж байсан бол, 1950 онд Цагдаагийн байгууллага, 1964 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 1971 онд Онцгой байдлын байгууллага хурандаатай болжээ. 
Өдгөө Монгол улсын хэмжээнд хурандаа цолыг 3000 гаруй хүртсэн байдаг бөгөөд үүнээс 30 гаруй нь хурандаа цолтой бүсгүй байдаг байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%