Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид зөвлөлдөв

2016-03-17

Дархан сумын ИТХ-ын Ажлын албанаас Төлөөлөгч нарыг мэдээ, мэдээллээр хангах үйл ажиллагааг дэмжин ажиллах үүднээс Төлөөлөгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулдаг уламжлалтай. Төлөөлөгчдийн зөвлөгөөнийг / 2016.03.17 / ны өдөр  МСҮТ-ийн танхимд зохион байгуулав. Зөвлөгөөнөөр үндсэн 7 асуудлыг хэлэлцлээ. Сонгуулийн хуулийн талаар мэдээлэл өгч, шинэчлэгдсэн заалт болон хориглох , анхаарах хэд хэдэн зүйл заалтыг хуулийн тайлбартай танилцуулсан юм. Түүнчлэн ИТХ-ын дэргэдэх 4 хороо тус бүр жилийн ажлын төлөвлөгөөнөөс нэг ажлыг сонгон авч эхний хагас жилд багтаан хэрэгжүүлэхийг үүрэг болгов. Энэ сард багтааж Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-тай хамтарч дөрвөн аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн тэргүүн туршлага солилцох зөвлөгөөнийг зохион байгуулж Төлөөлөгч бүрийг идэвхтэй оролцохыг хүслээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5035
3629 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%