Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан-Уул аймгийн Соёлын гавьяат зүтгэлтэн нэгээр нэмэгдлээ

2016-03-24

Өнөөдөр /2016.03.24/ аймаг орон нутгийнхаа нэрийг дуурсгаж, хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, аж амьдралаараа Дархан хотынхоо түүхийг бүтээж буй иргэд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн эрхэм дээд цол одон медаль хүртлээ.

Төрийн одон медаль гардуулах ёслолын арга хэмжээнд  аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд, Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгч Б.Мягмардаш, О.Цолмон, Х.Батбаяр нар оролцож, Төрийн дээд одон медалиар шагнагдсан хүмүүст шагналыг нь гардуулсан юм.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Эрдэнэбат: Хамт олон, албан байгууллагаа төлөөлж, төрийн өндөр дээд одон медалиар шагнуулж байгаа эрхэм та бүхэнд баяр хүргэе. Энэ шагнал бол та бүхний улс эх орон, албан байгууллагынхаа өмнө хийж бүтээсэн ажилд төр засгаас өгсөн үнэлгээ, мөн ирэх он жилүүдэд хийх олон олон ажлыг нугалах урам өгч байгаа шагнал юм хэмээн баяр хүргэж, үг хэллээ.

Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсан бөгөөд ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР Л.Даваадулам, Р.Лхамсүрэн, Г.Пүрэвдорж, М.Уянсүх, Б.Цэдэндамба, Ш.Цэнд-Аюуш, Д.Эрдэнэдалай нар шагнагдсан бол ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР С.Хурц энгэрээ мялаалаа. 

Мөн АЛТАН ГАДАС ОДОНГООР Д.Александр, М.Алмагүл, Ц.Цэмпилмаа, А.Алтанцэцэг нарын 28 хүн, ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР Р.Эрдэнэбаяр,  А.Алтанцэцэг, А.Баасанноров, Б.Батсайхан, Д.Дагвасамбуу, Р.Маамуу нарын 32 хүн, ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР А.Энхтүвшин нар шагнууллаа.

Мөн Дархан-Уул аймгийн иргэн М.Хунлиуз нь улсад олон жил үр бүтээлтэй ажиллахын зэрэгцээ соёл урлагийн салбарт зүтгэж, ард түмний сэтгэлд шингэсэн олон дууны хөгжим зохиож, үндэсний урлагийг хөгжүүлэх, сурталчлах их үйлсэд онцгой гавьяа байгуулан ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаажээ. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1557
616 / 40%
489 / 31%
219 / 14%
233 / 15%