Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Иргэний танхим сонсож байна" хэлэлцүүлэг Орхон суманд үргэлжиллээ

2016-03-25

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим нь ард иргэдийн үзэл бодол, санал гомдлыг хүлээн авах, төр захиргааны байгууллагуудад хүргэх, төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд тэдний санал санаачилгыг тусгах зорилгоор  Дархан-Уул аймгийн харьяа сумдад ажиллаж байна.
Энэ удаагийн “Иргэний танхим сонсож байна” хэлэлцүүлэг нь Орхон суманд зохион байгуулагдсан бөгөөд хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Иргэний танхимын дарга Б.Ганпүрэв болон ЗДТГ-ын харьяа хэлтэс агентлагийн төлөөллүүд, мөн Орхон сумын 60 гаруй иргэд оролцлоо.
Дархан-Уул аймаг нь 4 сумтай бөгөөд сум бүр өөрийн онцлогтой. Тухайлбал Орхон сум нь нийтдээ 47.8 мянган га нутаг дэвсгэртэй, 3076 хүн амтай, 1010 өрх, 33,5 мянган толгой малтай, 300-аад бүл зөгийтэй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх нэн тохиромжтой, үржил шим сайтай хүрэн бор хөрстэй, 1300 га талбайд төмс, хүнсний ногоо тариалдаг, хувиараа хөдөлмөр эрхлэгч 700 гаруй иргэд газар тариалан эрхлэн жилд дунджаар 10-13 мянган тн төмс, хүнсний ногоо, 3 тн жимс, жимсгэнэ хураан авч зах зээлд нийлүүлдэг.
Харин эдийн засгийн хямралаас болж, Орхон сумын ард иргэдийн тариалсан төмс хүнсний ногооны борлуулалт буурч, энэ нь өрхийн орлогод нөлөөлж байгаа тухай тус сумын иргэд ярьж байна.  Мөн дийлэнх иргэд банкны зээлтэй, өнөөдрийн байдлаар зээлийнхээ хүүгээ төлөхөд хүндрэл гарч, энэ хавар тариалалт хийх үр худалдан авах, шатахууны зардал гээд санхүүжилт шаардлагатай байгаа юм.
Мөн Орхон сумын услалтын системийг хувийн  ААНБ  хувьчилж авсан бөгөөд тариалангийн талбайн усалгааг бүрэн хангаж чадахгүй байгаагаас Орхон сумын тариаланчдад хүндрэл учирч байгаа юм.
Аймгийн удирдлагууд иргэдээс амаар болон бичгээр ирүүлсэн саналуудыг хүлээн авч, төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуултуудад дор дор нь хариултыг нь өглөө. Харин зарим асуудлыг судалж, эргэн хариуг өгөхөөр болсон юм.
            “Иргэний танхим сонсож байна” явуулын хэлэлцүүлэг нь  Шарын гол суманд удахгүй зохион байгуулагдах юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%