Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОУХМ Б.Цэвээндаш: Эверэстийн оргилд Монгол улсынхаа тугийг дахин мандуулна

2016-04-04

      Дэлхийн дээвэр гэгддэг Эверест оргилд “Сүлд” спорт хорооны менежер, ОУХМ Б.Цэвээндаш авирах гэж байна. Тэрээр өмнө нь энэ оргилд 2012 онд гарсан туршлагатай уулчин. Өнгөрсөн жил гавьяат тамирчин Т.Гүррагчаагийн хамт дахин Эверестийг зорьсон ч газар хөдлөлтийн улмаас авиралтаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Харин энэ жил тус оргилд гурав дахь удаагаа авирахаар дөрөвдүгээр сарын 7-д хөлгийн жолоо залах гэж байна. 
     Энэ оргилд урдаас нь буюу Балба, хойноос нь Түвдийн талаас авирдаг. Түүний хувьд энэ удаа хойд талаас нь авирах юм. Монгол улс, Дархан-Уул аймгийн нэрийг дэлхийд цуурайтуулсаар ирсэн ОУХМ Б.Цэвээндашид аймгийн ИТХТ-ийн Нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, Тэргүүлэгч Г.Гантулга, Иргэний танхимын дарга Б.Ганпүрэв нар Монгол улсын төрийн далбааг гардуулан өгч, амжилт хүслээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1557
616 / 40%
489 / 31%
219 / 14%
233 / 15%