Дархан-Уул аймагт “Гоё гоё” хүүхдийн эрүүл мэндийн төв байгуулагдлаа.
Тус төвөөр дамжуулан бага насны хүүхдүүдэд эрүүл мэндийн зөв дадал олгох ажлууд
явагдах юм. Хүүхдүүдэд эрүүл мэндээ хэрхэн хамгаалах дадал хэвшлийг бага
наснаас нь сургахад тодорхой мэдээллээр хангах зорилготой хүүхдийн эрүүл
мэндийн төвийг орон нутагт анхлан байгуулах санаачлагыг Койка ОУБ-ын сайн дурын
гишүүн, багш Сон Ён Ран гаргасан байна. Улмаар БНСУ-д байдаг Хүүхдийн эрүүл
мэндийн төвүүдийн нэг жишгийг орон нутагт байгуулах цаасан дээрх ажлыг амьдралд хэрэгжүүлэхэд
Койка ОУБ-ын 90 гаруй сая төгрөгийн санхүүжилт болон Дархан-Уул аймгийн ЗДТГ,
БСГ, ОИЦ сургууль зэрэг орон нутгийн зүгээс 26 сая төгрөг, нийт 116 орчим сая
төгрөгийн санхүүжилт дэмжлэгээр тус төв хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн боллоо.
Койка ОУБ нь манай аймагт 20 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа гурван томоохон төсөл, сайн дурын гишүүдийн 11 төслийг хэрэгжүүлсэн байдаг байна. Сон Ён Ран багшийн гэр бүлийн хүн болох Ким Жин Ил нь Дархан дахь ШУТИС-д багшилдаг төдийгүй хүмүүнлэгийн олон үйлст хамтран ажиллажээ