Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Олимпиадад түрүүлсэн багш, сурагчдад шагнал гардууллаа

2016-04-15

Дархан-Уул аймагт зохион байгуулсан улсын төрөлжсөн олимпиадын 2-ын давааны шагнал, медаль гардуулах үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, аймгийн Боловсролын газрын дарга Р. Батжаргал, ерөнхий боловсролын сургуулийн захирлууд  оролцлоо.


Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваа улс даяар 2016 оны 03 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү олимпиадын 13 төрөлд Дархан-Уул аймагт ЕБС-ийн нийт 1267 сурагч, 280 багш ур чадвар, мэдлэгээрээ өрсөлдлөө. 


Энэ жилийн олимпиадын онцлог нь өмнөх жилүүдэд эхний 3 байранд 3 медаль олгож байсан бол энэ жил эхний байруудад 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль нийт 6 медалийг олгож багш, сурагчдын оролцоог нэмэгдүүлж урамшуулснаараа онцлогтой боллоо.  Өнгөрсөн жилд нийт 45 багш, 136 сурагч эхний байруудад шалгарч 181 багц медалийн төлөө өрсөлдөж байсан бол энэ жил нийт 81 багш, 277 сурагч эхний байруудад шалгарч, 358 багц медалийн төлөө өрсөлдлөө.  


Нийт 358 багш, сурагчид 67 алт, 116 мөнгө, 175 хүрэл медаль хүртсэн ба эдгээр багш сурагчдаас улсын олимпиадын 3-ын даваанд аймгаа төлөөлөн 15 багш, 31 сурагч, нийт 46 багш сурагчид оролцохоор боллоо. Мөн багийн дүнгээр Оюуны Ирээдүй цогцолбор тэргүүн байр, Од цогцолбор дэд байр, 9-р сургууль гутгаар байрыг тус тус эзэлсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1557
616 / 40%
489 / 31%
219 / 14%
233 / 15%