Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Иргэдийн саналыг хүлээн авах” дэвтрийг багуудаар аялуулахаар боллоо.

2016-04-26

Дархан сумын  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  хурлын  үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангаж,  иргэдийн дуу хоолойг сонсож,  тэднээс тулгамдсан асуудлыг нь асууж өөрсдийнх нь оролцоотойгоор   асуудлыг шийдвэрлүүлэн  оролцоог бодитой хангах зорилгоор “Иргэдийн саналыг хүлээн авах” дэвтрийг багуудаар аялуулахаар болов. Дархан сумын 16 баг, Өргөө, Малчин  багуудын иргэдийг хамруулсан байна. Тус дэвтрийг 2016.04.11-06.01 хүртэлх хугацаанд багийнхаа айл өрхүүдэд танилцуулж,  дэвтрийг аялуулан иргэдийн санал хүсэлтийг цуглуулан Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанд  хүлээлгэн өгнө. Иргэд тус дэвтэрт өөртөө болон  хүрээлэн буй орчинд тулгамдаж буй бүхий л асуудлын талаар санал хүсэлт,  өргөдөл гомдлоо илэрхийлэх боломжтой. Тухайн иргэн  ХАРИУ  авах шаардлагатай  хүсэлт, гомдол  бичих бол өөрийн утасны дугаараа заавал үлдээнэ. Тус дэвтэрт бичиж ирүүлсэн иргэний өргөдөл, гомдол,  хүсэлтийн хариуг ажлын 5 хоногийн дотор утсаар холбогдон мэдэгдэх ажлыг Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албанаас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1557
616 / 40%
489 / 31%
219 / 14%
233 / 15%