Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАНД АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТООЛЛОГО 50 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

2016-04-27

Монгол Улсын “Статистикийн тухай хууль”-д аж ахуйн нэгжийн тооллогыг 5 жилд нэг удаа явуулж байхаар заасны дагуу  Аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын улсын тооллогыг 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс  орон даяар зохион байгуулан явуулж байгаа билээ.

Уг тооллогын ажил Дархан-Уул аймагт 50 хувьтай явагдаж байгаа талаар өнөөдөр зохион байгуулсан Хэвлэлийн бага хурлын үеэр аймгийн Бүртгэл, Статистикийн газраас мэдээллээ. Дархан-Уул аймагт 3464 аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ) тооллогод хамрагдах ёстой. Өнөөдрийн байдлаар 1786 ААНБ хамрагдсан байна.

Аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын тоог бодитой тодорхойлж, статистикийн мэдээлэлд бүрэн хамруулах, тэдний байршил, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл, улс орны эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг тогтоох үндсэн дээр тус улсын эдийн засгийн чиг хандлагыг тогтооход ААНБ-ын тооллого ач холбогдолтой.
Уг тооллогод Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн хэлбэр болон байгууллагын хариуцлагын бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана. Тухайлбал:

  • Нөхөрлөл, Хоршоо
  • Хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компани 
  • Төрийн өмчит үйлдвэрийн газар 
  • Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 
  • Төсөвт байгууллага
  • Төрийн бус байгууллага
  • Гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан ААН хамрагдана.
Аж ахуйн нэгжийн тооллогыг явуулах технологийн хувьд бүртгэлд суурилсан аргыг голлох боловч уламжлалт аргыг хослуулан явуулж байна. Гааль, татварын ерөнхий газарт аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа онлайнаар тайлагнадаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг онлайн буюу бүртгэлд суурилсан хэлбэрээр шууд хамруулах ба уламжлалт аргаар тооллогын асуулгыг танилцуулан, байгууллагын удирдлага, бусад холбогдох ажилтнуудтай хамтран нөхөх судалгааг давхар гүйцэтгэж байгаа аж.

Тооллого энэ сарын 30-ны өдрөөр дуусгавар болно. Иймд ААНБ-ууд, бизнес эрхлэгчдийг тооллогодоо идэвхитэй хамрагдахыг холбогдох албаныхан уриалж байна.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%