Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо

2016-04-29

     Өнөөдөр /2016.04.29/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдлаа. Уг хурлаар Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд Төрийн захиргаа, боловсрол, биеийн тамир спортын  салбарт олон жил үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын цол, одон медалиар шагнуулахаар тодорхойлсон хамт олны болон дээд байгууллагын саналыг дэмжин, Монгол Улсын Гавъяат тамирчин цолоор 1, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн  одонгоор 2, Алтан гадас одонгоор 5, Хөдөлмөрийн хүндэт медалиар 1 хүнийг шагнуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид уламжилав.

       Мөн Нутгийн өөрөө удирдах байгууллага болон аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгч, Ажлын албаны ажилтнуудын ажлын үр нөлөөг дээшлүүлэх, орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэд, тус аймгаас төрж гарсан Төр, нийгмийн зүтгэлтэн, гавъяат үйлстэн тив, дэлхийн болон улсын хэмжээнд аймгийнхаа нэрийг дуурсгаж хөдөлмөрийн амжилт, бүтээл туурвил гаргаж онцгой гавъяа байгуулсан соёл, урлаг, спортын алдартан, эрдэмтэн, оюуны болон материаллаг хөрөнгө оруулагчдыг урамшуулах зорилгоор Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын нэрэмжит шагналуудыг олгохоор боллоо. 
    Тухайлбал Дархан-Уул аймгийн дээд шагнал “Хүндэт иргэн” цол тэмдэг, Аймгийн ИТХ-ын дээд шагнал “Хүндэт тэмдэг”, Аймгийн ИТХ-ын “Тэргүүний ажилтан” тэмдэг, НӨУБайгууллагын “Тэргүүний байгууллага” өргөмжлөл, НӨУБайгууллагын “Тэргүүний ажилтан” өргөмжлөл, Аймгийн ИТХ-ын “Тэргүүний төлөөлөгч” өргөмжлөл олгох журмыг батлав.
      Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэхь хэсгийн 20.1.3, 25 дугаар зүйлийн 25.1,  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсгийг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд аймгийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргыг нэмж оруулахаар шийдвэрлэлээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4146
2832 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%