Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Удирдах ажилтнуудын зөвлөгөөн боллоо

2016-05-02

        Дархан-Уул аймгийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн сар бүрийн 29-ний өдөр болдог. Энэ удаагийн зөвлөгөөнөөр Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл, Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллого, Хаврын тариалалт, Улаанбурхан өвчин, түүний тархалт, Ой хээрийн түймэр, аймгийн хэмжээнд ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлууд зэргийг хэлэлцэж, зарим шийдвэрүүдийг гаргалаа.
     Улаанбурханы дэгдэлт энэ оны нэгдүгээр сараас манай улсад дахин бүртгэгдэж, өвчилсөн иргэдийн тоо сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж байна. Дархан-Уул аймгийн хувьд Халдвартын тасгийн үндсэн 20 ортой. 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар хамгийн их буюу 84 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Түүнээс хойш буурсаар 4 дүгээр сарын 27-ны 19 цагийн байдлаар 20 хүн болсон хэмээн аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Батбаяр мэдээллээ. Өвөл, хаврын улиралд энэхүү халдварт өвчин илүү дэгддэг. Цаашид 5 дугаар сар болон 9, 10 дугаар сард дэгдэлт нэмэгдэх төлөвтэй байгаа тул эцэг эхчүүд онцгой анхаарах шаардлагатай байгаа аж. Мөн хуурайшилтын улирал эхэлсэн тул Дархан-Уул аймгийн Засаг даргын “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” захирамж гарч, захирамжийн хүрээнд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлын зардалд нийт 24,054,500 төгрөгийг шийдвэрлэжээ.
      Хаврын тариалалт эхэлж буйтай холбогдуулан зөвлөгөөний үеэр ХХААГ-аас мэдээлэл хийв. Энэ жилийн хувьд аймгийн хэмжээнд 49 ААНБ, 52 иргэн үр тариа үйлдвэрлэл эрхэлж байна. 32 ААНБ, 1200 орчим өрх төмс хүнсний ногоо тарих бөгөөд 9500 га-д буудай, 600 га-д төмс, 950 га-д хүнсний ногоо, 3500 га-д рапс тарина гэсэн мэдээллийг аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн О.Нэмэхбат өгөв.   Энэ жилийн хувьд нутагшсан долоон сортын 1260 тн үрийн нөөцтэй байгаа бөгөөд Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарч аэропоник орчинд ургуулсан 80 мянган ширхэг төмсний вирусгүй бичил булцуу үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Мөн ХХААГ-аас энэ жил 60 мянган ширхэг Чацарганы суулгац зээлээр олгож, алимны суулгац үржүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм байна.
       Дээрх асуудлуудыг хэлэлцэж аймгийн Засаг дарга А.Энхболд хэд хэдэн асуудлаар холбогдох удирдлагуудад үүрэг өгсөн юм. Тухайлбал: “Дархан Ус суваг” ХК шугамын гэмтлийг засварласны дараагаар тухайн талбайг гэмтээдэг тул хэвийн байдалд оруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд НААҮГ-тай хамтран зүлэгжүүлж ногоон байгууламжийг бий болгох болон Тахь Ко ХК-иас “Бүх төрлийн хатуу хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар боловсруулах үйлдвэр” байгуулах төслийн хүрээнд өгсөн хогийн чингэлгүүдийг ойрын хугацаанд зөв цэгт байршуулахыг НААҮГ-т үүрэгдлээ.

Эх сурвалж: МТА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%