Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийг Хаврын чуулганд өргөн барина

2016-05-04

Иргэнээс төрийн үйл хэрэгт шууд оролцох улс төрийн эрхийг хэрэгжүүлэх арга, хэрэгслийг баталгаажуулах зорилго бүхий Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийн төслийг  /2016.05.02/ ажлын хэсгийнхэн Дархан-Уул аймгийн иргэдэд  танилцууллаа. Швейцарын Хөгжлийн агентлагтай хамтран Монгол Улсын Засгийн газраас “Засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дэх хуулийн төслийг Монгол Улсын ерөнхийлөгч санаачилжээ. 2009 оноос эхлэн Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль зэрэг иргэдийн оролцоог хангах чиглэлийн хуулиуд манай улсад хэрэгжиж эхлээд байгаа. Гэсэн ч иргэдийн дунд явуулсан судалгаагаар “Иргэдийн улс төрийн эрхийг баталгаажуулах бие даасан цогц хууль” хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр дээрх хуулийг боловсруулсан тухай ЕТГ-ын Зохион байгуулалтын албаны зөвлөх Г.Баттогтох мэдээллээ. Тус хуулийг Хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байгаа юм. Иймд чуулганаас өмнө холбогдох ажлын хэсэг 21 аймгийн иргэдэд тус хуулийн төслийг танилцуулж, саналыг нэгтгэн тусгахаар ажиллаж байна. 

Тухайлбал иргэдээс сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүдийг буцаан татах эрхийг уг хууль олгож буйгаараа онцлогтой. Мөн иргэдийн санаачлагыг Улсын хэмжээнд болон Орон нутгийн хэмжээнд буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аас гаргасан шийдвэр иргэдийн эрх ашигт нийцээгүй бол 5-9 иргэн нийлж тус шийдвэрийг өөрчлөх, санал асуулга явуулах санаачлагыг гаргаж болохоос гадна түүний холбогдох заалтыг өөрчлөх, хүчингүй болгох, шинээр шийдвэр гаргах улс орон, ард нийтийн эрх ашгийг хөндсөн нэн чухал асуудлыг шийдвэрлэх Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад иргэн санаачилга гаргаж болно.Харин сонгох, сонгогдох, жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг улс төртэй холбоотой бүх харьцааг зохицуулахгүй юм байна. Мөн санаачлах асуудлыг хуулиар дараах байдлаар хязгаарлах юм. Үүнд: Улсын батлан хамгаалахтай холбогдох аливаа татвар, хураамж, төлбөр бууруулах, хүчингүй болгох, улсын болон орон нутгийн төсөв батлах, тодотгол хийх, өршөөл, уучлал үзүүлэх, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэр, хуваарь, хилийн цэсийг өөрчлөх, газар усны нэрийг оноох, орон нутгийн санал асуулгаар тухайн ИТХ-ын бүрэн эрхэд хамаарахгүй асуудлыг  санаачилж, шийдвэрлэхгүй зэрэг багтаж буй мэдээллийг холбогдох албаныхан энэ үеэр өгөв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1557
616 / 40%
489 / 31%
219 / 14%
233 / 15%