Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан-Уул аймагт Улаанбурхан эсрэг нэмэлт дархлаажуулалт 5 дугаар сарын 12-нд эхэлнэ

2016-05-05

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2016 оны 05 дугаар сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын Захирамж гарсан байна.

Нэмэлт дархлаажуулалтанд Дархан-Уул аймгийн хэмжээнд 18-30 насны 23681 хүн хамрагдах урьдчилсан судалгаа гарсан. 5 дугаар сарын 7-ны дотор тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа /байнгын, түр/ болон үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгжийн 18-30 насны иргэдийн тоог албан байгууллага, аж ахуйн нэгж, баг, нас бүрээр гаргах юм байна.

Захирамжид төлөвлөгөөний дагуу дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулах, зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтанд бүрэн хамруулахыг Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёлын газар, Хөдөлмөрийн хэлтэс, бүх шатны Засаг дарга, бүх аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосон байна.

Аймгийн хэмжээнд 18-30 /1986-1998 онд төрсөн/ насны иргэдийг Улаанбурхан-улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг Эрүүл мэндийн газарт даалгасан бол нэмэлт дархлаажуулалттай холбоотой сурталчилгаа, мэдээллийг тасралтгүй явуулахыг Мэдээлэл технологийн албанд даалгажээ.

Захирамжийн хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар, хэрэгжилтэнд хяналт тавьж, явц, үр дүнг танилцуулахыг Онцгой байдлын газар тус тус хариуцна.

Эх сурвалж: АЙМГИЙН МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1557
616 / 40%
489 / 31%
219 / 14%
233 / 15%