2016 оны 6 дугаар сард болох Улсын их хурал, аймаг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд оролцох эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих үүднээс Канадын Засгийн газрын дэмжлэгтэй Бүгд Найрамдахчуудын Олон улсын Хүрээлэнгээс чадавхи бэхжүүлэх цуврал сургалт, семинарыг орон даяар явуулж эхлэв.
Тус сургалтын хөтөлбөрт стратеги төлөвлөлт, харилцаа, холбоо, мөрийн хөтөлбөр, мессэж боловсруулах, сонгогчдод хэрхэн хүрч ажиллах зэрэг сэдвийг түлхүү багтаажээ.
Канадын Засгийн газрын дэмжлэгтэй Бүгд Найрамдахчуудын Олон улсын Хүрээлэн нь нам бус, ашгийн бус байгууллага бөгөөд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гол зорилгын хүрээнд ажилладаг байна.
Тавдугаар сарын 11-ий өдрөөс эхлэн Улаанбаатар, Дархан-Уул аймаг, Орхон Уул аймаг, Ховд аймаг, Арвайхээр, Чойбалсан зэрэг аймаг хотуудад бүсчилсэн хэлбэрээр сургалт, семинарыг зохион байгуулах бөгөөд 21 аймгийн бүх улс төрийн намын төлөөлөгчид, бие даан нэр дэвшигчдийг хамруулах юм.