Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Малчдын зөвлөгөөнөөс мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөмж гаргалаа

2016-05-17

Дархан-Уул аймгийн хэмжээнд малын хулгайн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, малын эрүүл ахуй, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээг олгох журам, хяналтыг сайжруулах, цаашид хийх ажил болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс өнөөдөр /2016.05.17/ “Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулсан юм. Энэхүү зөвлөгөөнөөс дараах зөвлөмж гарлаа.

 

Төр захиргааны байгууллагуудын түвшинд:

 

  • МХГХТ, УСТ хуулийн 5-р зүйлийн 5.1-д заасан Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны бүх шатны байгууллага, иргэдийг мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах үүргийг нь биелүүлэх
  • МХГХТ, УСТХ-ийн 11-р зүйлийн 11.1-д “Нутгийн захиргааны байгууллага алдуул малыг бүртгэж, алдуул малын талаар цагдаагийн байгууллага болон олон нийтэд тогтмол мэдээлж байна” гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллах,
  • Алдуул болон олдсон малыг хаана байлгаж, маллах, маллаж байсан болон мэдээлэл өгсөн иргэнийг шагнаж урамшуулах асуудал хаанаас санхүүжиж олгох нь тодорхойгүй, шат дамжлага ихтэй байгааг анхаарч холбогдох журмуудыг бүс нутгийн хэмжээнд боловсруулан тус тусын ИТХ-ийн Тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэж батлуулах
  • Аймаг сум бүрт “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сан” байгуулах ажлыг бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэн, түүнд торгуулийн орлого, гарал үүслийн гэрчилгээний орлого зэргийг төвлөрүүлэн, мал сүргийг хамгаалах, хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд зарцуулдаг болох
  • Аймаг сум, баг бүрт иргэд мал сүргээ өдрийн хариулга, шөнийн манаатай болгох, хүчээ нэгтгэх, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх малчдын холбоо, бүлэг, нөхөрлөлийг байгуулах журмыг боловсруулан мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, тэдний үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, тэргүүний бүлэг нөхөрлөлүүдийг шалгаруулж ажиллах
  • Зах, худалдааны төв, дэлгүүр, үйлчилгээний цэгүүдэд зарагдаж байгаа мал, мах, махан бүтээгдэхүүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор олон нийтийн цагдааг тогтмол ажиллуулан тэдний ажиллах нөхцөл бололцоог хангаж, баталгаажуулан дэмжиж ажиллах
  • Малчдын ихэнх нь нарны цахилгаан үүсгүүртэй байгаад дүгнэлт хийж, үндэсний болон орон нутаг дахь FM радио, телевизүүдээр мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг өргөн хүрээнд сурталчилах

Мал эмнэлэг үржлийн газрын малын эмч нарын түвшинд

 

  • Гарал үүслийн гэрчилгээ олголт, бичилт зэрэгт хяналт тавих үүрэг бүхий албаны дарга болон мэргэжлийн хяналтын улсын байцаагч, бусад холбогдох албан тушаалтнуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, зөрчил дутагдал гаргасан тохиолдол бүрт хариуцлага тооцож байх
  • Малын эмч нар гарал үүслийн гэрчилгээг иргэдэд олгохдоо тухайн мал, махыг нэг бүрчлэн нүдээр үзэж үнэн зөв бичих өөрийн үүрэг хариуцлагаа дээшлүүлж, сэжигтэй зүйл илэрвэл даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж байх 

Цагдаагийн байгуулагын түвшинд:

 

  • Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, туршлага солилцох чиглэлээр төвийн бүсийн зөвлөлгөөнийг цаашид хасах жил тутамд зохион явуулж байх
  • Объектын судалгааг баяжуулах, гэмт хэрэг, зөрчил илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ, хяналт шлгалтыг бүс нутгийн хэмжээнд хамтран зохион явуулж, үр дүнг тооцож байх
  • Хулгайлагдсан болон алдуул малын бүртгэл, судалгааг нарийвчлан бүс нутгийн хэмжээнд нэгтгэн гаргаж, харилцан мэдээ, мэдээлэл солилцон хамтран ажиллах
  • Аймаг сумдын засаг дарга, уяачдын холбоо, мал эмнэлэг үржлийн газартай хамтарч хурдан буюу өндөр ашиг шимтэй бод малыг зурагжуулан бүртэл судалгаанд авах ажлыг зохион байгуулах
  • Эрэн сурвалжлагдаж буй хүн, мал, эд зүйлс, тээврийн хэрэгслийн талаарх мэдээ мэдээллийг бүс нутгийн цагдаагийн газар, хэлтсүүд шуурхай солилцож харилцан хамтарч ажиллах

Малчин өрх, иргэдийн түвшинд:


  • Сайн дурын үүсгэл санаачлагаар “Малчдын мал хамгаалах бүлэг, нөхөрлөл”-ийг бий болгох, үйл ажиллагааг нь дэмжиж мал сүргээ гэмт халдлагаас хамгаалах
  • Мал бүхий иргэд айл саахалтаараа хоршин нийлж малаа хариулгатай болгох замаар байнгын хараа хяналт, эзэнтэй байлгах хөдөлгөөн өрнүүлж хэрэгжүүлэн ажиллах
  • Өөрсдийн нутаг оронд гаднаас ирсэн сэжиг бүхий хүн, зүс үл таних малыг хаанаас хэнийд ирсэн болох, хүний нэр хаяг, унаж явсан морьны зүс, содон тэмдэг, малын им, тамга, нас зүс, тээврийн хэрэгслийн марк дугаар зэргийг сонирхон асууж лавлах, цагдаагийн байгууллагад мэдэгдэх зэрэг арга хэмжээ авч байх 

 

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд иргэн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%