Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дэлхийн өвлийн тусгай олимпид манай аймгаас оролцоно

2016-06-03

2017 оны 3 дугаар сарын 14-25-ны өдрүүдэд Австри улсад “ДЭЛХИЙН ӨВЛИЙН ТУСГАЙ ОЛИМП - AUSTRIA-2017” болно. Тус олимпид Энэрэл цогцолбор сургуулийн сурагч, тамирчин О.Уянга оролцох эрхээ аваад байна.

Дархан-Уул аймгийн ЗДТГ, JCI Дархан салбар байгууллага хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Ялалт байгуулахад чинь БИД туслая” төслийг өнгөрсөн өвлөөс хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл энэхүү төслийн хүрээнд зохион байгуулсан хойд бүсийн олимп, улсын өвлийн олимпид 100 метрийн цанын төрөлд Энэрэл цогцолбор сургуулийн сурагч О.Уянга нь алтан медаль авсан юм. Ингэснээр “Дэлхийн тусгай олимп”-ийн өвлийн наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхээ тавдугаар сарын 31-ны өдөр албан ёсоор гардан авсан юм.

“Дэлхийн тусгай олимп”-ийн өвлийн наадамд улс, аймгаа төлөөлөн оролцох болсон О.Уянгад аймгийн Засаг дарга А.Энхболд, JCI Дархан салбарын хамт олон баяр хүргэж, спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Тэрээр тэмцээний бэлтгэлийг ирэх 10 дугаар сард Улаанбаатар хотноо “Sky resort” цанын баазад тусгай олимпийн хорооны дасгалжуулагчдын хамтаар хийх юм байна. 

Өвлийн олимпид Монголоос 12 хүүхэд Гүйлтийн цана, Цасны гуталтай гүйлт, Бөмбөгтэй Хоккейн төрлөөр оролцоно.

Дашрамд дурьдахад: Дэлхийн 170 гаруй оронд олимпийн хороо болох Үндэсний олимп, Пара олимп, Тусгай олимпийн хороод идэвхтэй үйл ажиллагаа явуулж, зуны болон өвлийн олимпийн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг төдийгүй 226 тусгай олимпийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%