Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Банкууд ачаалал ихтэй ажиллаж байна

2016-06-15

Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсний дагуу иргэдийн 1072 хувьцааг Засгийн газарт худалдах эрх нээгдсэнээр Дархан-Уул аймгийн иргэд уг хувьцааныхаа 30 хувийг  худалдаж бэлэн мөнгө болгохын тулд банкуудад хандаж урт дараалал үүсгээд байна.

Тус аймгийн төв Дархан хотод байрладаг Төрийн банкны төв салбараар орж тус банкны Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн Н.Төгөлдөрсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-“Ачаалал маш их жирийн өдрүүдийг бодвол гурав дахин их ачаалалтай ажиллаж байна. Манайх хүсэлт гаргасан иргэдийн 1072 хувьцааг бүртгэж байгаатай холбогдуулж амралтын хагас, бүтэн сайн өдөр ажилласан. Долоо хоногийн өмнөөс телевизээр ярьсан болохоор иргэд ерөнхийдээ увьцааны талаар зохих ойлголттой болсон байна, гэхдээ зарим нь тодорхой нарийн ойлтголтгүй ирж байна. Манайх зар тавьсан л даа, тэр зарын дагуу банкинд ирж байгаа. Одоо яг Дархан салбарын маань хэмжээнд 14-ны өглөөний байдлаар нийтдээ 6000 гаруй хувьцаа эзэмшигч Засгийн газарт 30 хувийн хувьцаагаа зарж 300 мянган төгрөгөө авахаар бүртгүүлээд байна. Дархан-Уул аймагт ажиллаж байгаа манай Төрийн банк 12 салбар нэгжээрээ аль ч аймаг сум гэж ялгалгүй хандсан харилцагч бүхэнд энэ үйлчилгээг үзүүлж байна” гэж ярилаа.

Дархан-Уул аймагт арилцааны есөн банк байгаа бөгөөд тэд мөн нэгэн адил хувьцааныхаа 30 хувийг худалдах гэсэн иргэдийн дараалалд дарагдаж ихээхэн ачаалалтай ажиллаж байна.

                                                          Б.Норовсамбуу

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%