Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СОНГУУЛИЙН ҮЕЭР ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ТАЛААР ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ.

2016-06-27

Монгол улсын Засаг захиргаа, Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд аймаг, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчид  “Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын сонгууль явуулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэх” талаар хуульчилсан байдаг.

Үүний дагуу өнөөдөр /2016.06.27/ аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗЗ-ийн дарга П.Эрдэнэбат аймгийн хууль хяналтын зарим байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, Улсын Их Хурлын болон аймгийн ИТХ-ын сонгуулийг хуулийн дагуу хэвийн явуулах, нөхцөл боломж, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

Уулзалтын үеэр УИХ болон аймгийн ИТХ-ын сонгууль болох гэж байгаатай холбогдуулж, Цагдаа хүчний байгууллага өндөржүүлсэн байдлаар ажиллаж байгаа талаар аймгийн Цагдаагийн газрын дэд дарга  бөгөөд Цагдаагийн тасгийн дарга, хошууч Э.Товуудорж  танилцууллаа.

Тэрээр УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуультай холбоотой 53 гомдол Цагдаагийн газарт  ирснээс 18 нь одоо шалгагдаж байгаа бусад  гомдлыг шалгаж хариуг нь өгсөн гэж танилцуулав. 

Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗЗ-ийн дарга П.Эрдэнэбат Улсын Их Хурлын болон аймгийн ИТХ-ын сонгуулийг хуулийн дагуу хэвийн явуулах, нөхцөл боломж, аюулгүй байдлыг хангаж ажиллах, аймаг, сумдын сонгуулийн хороо, нэгжүүдийн байрыг хамгаалалтанд авах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, мөн сонгуулийн санал  авах өдөр болон ойрын өдрүүдэд бороо хур орох магдалал их байгаа тул үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, цахилгаан хангамжийн тасалдал, саатал гаргахгүй байх, нийгмийн дэг журмыг чанд сахиулж, сонор сэрэмжтэй ажиллахыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг чиглэл болголоо.


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4087
2773 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%