Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН 7 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААНЫ ТОВ ГАРЛАА

2016-07-06

Өнөөдөр /2016.07.06/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдлаа.

Аймгийн ИТХ-ын хуралдааны тов зарлах  тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.4 дахь заалтуудыг үндэслэн, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдааныг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр буюу хуулийн хугацаанд нь багтаан хуралдуулахаар, тов зарлаж, хэлэлцэх асуудлуудыг баталлаа.

Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • ·         Аймгийн  ИТХ-ын сонгууль явуулсан дүн
  • ·         Шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
  • ·         Аймгийн  ИТХ-ын даргыг сонгох тухай
  • ·         Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох тухай
  • ·         Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зориулалтаар олгох газрын тухай

Түгээмэл тархацтай ашигт малтмал гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууг нэрлэдэг.

Дархан-Уул аймгийн нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зориулалтаар газар хүссэн  5 аж ахуйн нэгжийн 7 нэгж талбар бүхий газарт  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой хэмээн Ашигт малтмалын газрын, Кадастрын хэлтэс дүгнэжээ.

Тухайлбал Орхон суманд нийт 188 га, Хонгор, Дархан суманд нийт 372,7 га, Шарын гол суманд нийт 629,1 га талбайг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зориулалтаар олгох боломжтой гэж үзсэн байна.

 Аймгийн Засаг даргаас оруулсан тус асуудлыг хэлэлцээд аймгийн газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зориулалтаар олгох газрын байршил, зориулалтыг тодотгон баталлаа.

Монгол Улсын цол, одон медальд 29 хүнийг уламжлав

Дархан хотын үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулан хамт олон, дээд газар, аймаг,  сумын Засаг дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдээс тодорхойлогдож дэмжигдсэн тус аймгийн Төрийн захиргаа, боловсрол, биеийн тамир спортын  салбарт олон жил үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан 29 иргэнийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс дэмжиж Төрийн одон медалиар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа. Үүнд Гавьяат жүжигчин цол тэмдгээр Дархан-Уул аймгийн “Залуучууд театр”-ын ахмад жүжигчин Д.Янжмаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 3, Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 14, Хөдөлмөрийн хүндэт медалиар 10 хүнийг тус тус шагнуулахаар уламжлав.

Мөн өнөөдрийн хурлаар Дархан-Ус суваг ОНӨХК-ний өвөлжилтийн бэлтгэлийг хангах, тус компаний үйл ажиллагааг хэвийн явуулахад дутагдаж байгаа хөрөнгийн эх үүсвэрийг банкны зээлээр санхүүжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн, тэмдэглэлээр дэмжлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%