Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ-ЫН 7 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2016-07-19

Анхдугаар хуралдаанд шинээр сонгогдсон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид 100 хувийн ирцтэй оролцлоо. 

           Дархан-Уул аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнөөдөр /2016.07.19/ хуралдлаа. 14,00 цагт эхлэх товтой байсан анхдугаар хуралдаан Төлөөлөгчдийн 100 хувийн ирцтэйгээр, цагтаа  эхэлсэн юм. 

         Монгол Улсын Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж Түүний Удирдлагын Тухай Хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь зүйлд  шинээр сонгогдсон төлөөлөгчдийн хамгийн ахмад нь хурлын хуралдааныг нээж удирдана гэж заасны дагуу төлөөлөгч Пунцагбаатарын Юра хуралдааныг нээн, удирдсан ба харин нарийн бичгийн даргаар төлөөлөгч Б.Буяндүүрэнг олонхийн саналаар сонгосон юм.

Анхдугаар хуралдааны эхэнд аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ч.Энхбат “Аймгийн ИТХ-ын  сонгуулийн дүнгийн тухай болон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тухай”   мэдээлэл хийлээ.

Аймгийн Сонгуулийн хорооны тогтоол, сонгуулийн дүнг үндэслэн хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн ИТХ-ын 33 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, тогтоолын төслийг баталсан юм.

 Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар  аймгийн ИТХ-ын даргаар Гомбожавын Эрдэнэбатыг  сонгож баталлаа.

Шинээр сонгогдсон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Эрдэнэбат  сонгогдсон Төлөөлөгчдийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг нь гардуулан өглөө.

         Харин аймгийн Засаг даргад МАН-ын бүлгээс  С.Насанбатыг нэр дэвшүүлсэн бол хуралдааны танхимаас Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалыг Төлөөлөгч Д.Батбаяр нэр дэвшүүлсэн бөгөөд нууц санал хураалт явагдсан юм.

         Нууцаар явагдсан санал хураалтаар олонхийн санал авсан С.Насанбатыг аймгийн Засаг даргаар томилуулахаар Монгол улсын Ерөнхий сайдад уламжиллаа.

         Тэрээр өөрт нь итгэл хүлээлгэсэн төлөөлөгч нарт талархал илэрхийлээд, Дархан-Уул аймгийн цаашдын хөгжил цэцэглэлт, иргэдийн амжиргааг дээшлүүлэх, тогтворжуулахын төлөө ажиллаж, МАН-ын “Хөгжлийн төлөө хамтдаа” мөрийн хөтөлбөрийн зорилт  бүрийг ажил хэрэг болгохын төлөө ажиллана хэмээн онцлов.

        Мөн хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг 11 хүний бүрэлдхүүнтэйгээр байгуулсан ба Төлөөлөгч Г.Эрдэнэбат, Б.Батболд, А.Янжмаа, Ч.Цэндсүрэн, Б.Буяндүүрэн, Б.Хадбаатар, М.Жаргалсайхан, Д.Гантуул, Г.Алтантуяа, Г.Эрдэнэсүх, Д.Батжаргал нар Тэргүүлэгчээр сонгогдлоо.

          Аймгийн ИТХ-д шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн 28 нь буюу 84,9 хувь нь эрэгтэй, 5 буюу 15,1 хувь нь эмэгтэй, хамгийн ахмад нь 64 настай, хамгийн залуу нь 31 настай бүгд тухайн аймгийн оршин суугчид байна. 

Үүний 24 буюу 72,8 хувь нь анх удаа төлөөлөгчөөр сонгогдож байгаа ба 9 буюу 27,2 хувь нь өмнө нь төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан туршлагатай хүмүүс юм. 

           Нийт төлөөлөгчдийн суудлын тоогоор тооцвол МАН-аас 25, Ардчилсан намаас 5, бие даагч 3 хүн сонгогджээ.

Боловсролын байдлаар авч үзвэл Эрх зүйч 2, эдийн засагч, бизнес удирдлага13, Төрийн захиргаа, нутгийн удирдлага 1, Инженер 10, эмч 2, багш 2, Архитектор 1, компьютер программ хангамжийн мэргэжилтэй 1, агрономич мэргэжилтэй 2 нийт 33 төлөөлөгчдөөс шинэ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрджээ.   

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4093
2779 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%