Иргэдээс ирсэн гомдол саналын дагуу Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй ажлын хэсэг Дархан сумын 7 дугаар баг, 15 дугаар багийн замын эвдрэл, гэмтэлтэй газар дээр нь танилцлаа. Энэ жил 1300-1500 м2 талбайд авто замын нөхөөс, 12770 урт метр замын хагарал заадсыг нөхөх зэрэг нийтдээ 80 сая төгрөгөөр хийхээр төлөвлөжээ. Уг ажлын хүрээнд 2009 онд ашиглалтанд орсон Дархан сумын 7 дугаар багийн зам, 16 давхарын уулзвараас Мангирт чиглэлд болон ”Дархан Номин” худалдааны төвийн уулзвараас Мангирт чиглэлийн замуудыг эхний ээлжинд засварлаж, нөхөөс хийхээр боллоо.