Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШИНЭ ХУУЧИН ДАРХАНЫГ ХОЛБОСОН ЗАМ ДАРХАН ХОТЫН БАЯРААР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

2016-07-29

Дархан хот маань үүсэн байгуулагдсаны 55 жилийнхээ ойтой тун удахгүй золгох гэж байгаа. “Аймгийн хөгжлийн цогц бодлого”, “Дархан хотыг - 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний дагуу Шинэ хуучин Дарханыг холбосон 8 км авто замын бүтээн байгуулалтыг 2014 онд эхлүүлсэн бөгөөд тодорхой шалтгаануудын улмаас түр зогссон энэхүү ажлын үргэлжлэл хэвийн явагдаж эхэллээ.

Энэхүү ажлын ерөнхий гүйцэтгэгч “Өсөх урам” ХХК 2016 оны 7 дугаар сарын 28-наас эхлэн уг замын үргэлжлэлийг Шинэ орчин захын арын замтай холбон, асфальтаар  хучиж байна.

Замын ажлыг 100 хувь хүлээлгэн өгөхөд гэрэлтүүлэг, гэрлэн дохио, явган хүний гарц, замын хажуугийн ногоон байгууламж зэрэг ажлууд үлдсэн бөгөөд үүнд тодорхой төсөв шаардагдах юм.

 Санхүүжилт болон цаг агаарын саатал үүсэхгүй бол 2016 оны 10 дугаар сарын 17-нд болох Дархан хотын 55 жилийн ойн баяраар Шинэ хуучин Дарханыг холбосон шинэ замын нээлтийг хийж, ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа хэмээн гүйцэтгэгч компаний зүгээс тайлбар өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%