Ус цаг уурын хүрээлэнгээс ирэх наймдугаар сарын цаг агаарын төлөвийг гаргажээ. Долдугаар сард хур бороо элбэг, мөн хэт халалттай байсан бол наймдугаар сард зарим нутгаар эрс хүйтрэх төлөвтэй байгааг цаг уурчид мэдээлж буй юм.
АЛТАЙ, ХАНГАЙН НУТГААР ХАСАХ ГРАДУС ХҮРТЭЛ ХҮЙТЭРНЭ
Агаарын температурын сарын дундаж нь Увс, Ховдын нутаг, Баян-Өлгийн зүүн, Завханы баруун хэсгээр 16-21 градус, Говь-Алтай , Баянхонгорын өмнөд хэсгээр 20-25 градус, Завханы ихэнх, Баян-Өлгийн баруун, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 10-15 градус буюу олон жилийн дунджийн орчим байна.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, хоёр гуравдугаар арав хоногийн зарим өдрүүдэд 32-37 градус хүрч халах төлөвтэй.Бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Сарын нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн ба хоёрдугаар арав хоногийн эх болон эцэс гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 14-16 м/с, зарим үед түр зуур 18-22м/с хүрч ширүүсч болзошгүй байна
ТӨВИЙН НУТГААР ЦОЧИР ХҮЙТЭРНЭ
Энэ сарын агаарын температурын дундаж нь Хөвсгөл, Архангайн нутаг, Булганы зүүн, Өвөрхангайн баруун хойд хэсгээр 11-15 градус, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн ихэнх, Булганы баруун, Хөвсгөлийн өмнөд хэсгээр 16-21 градус дулаан буюу олон жилийн дунджийн орчим дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эх ба эцэс, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус хүрч хална. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон эцэс, хоёрдугаар арав хоногийн эхэн ба эцэс, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцэс, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуур 16 м/с хүрч ширүүснэ.
ЗҮҮН БҮСИЙН НУТГААР 34 ГРАДУС ХҮРЧ ХАЛНА
Агаарын температурын сарын дундаж нь 16-21 градус дулаан буюу Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.1 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дундажийн орчим дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон эцэс, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр сэрүүсч Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд нийт нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, нэгдүгээр арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар өдөртөө 29-34 градус хүрч халах төлөвтэй. Энэ сард орох борооны нийт хэмжээ Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе ба эцэс, хоёрдугаар арав хоногийн эхэн болон эцэс, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч болзошгүй.
ГОВИЙН НУТГААР ХУР БОРОО ЭЛБЭГТЭЙ БАЙНА
Агаарын температурын сарын дундаж нь Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус буюу Дорноговийн нутаг, Өмнөговь, Дундговийн зүүн, Говьсүмбэрийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эцсээр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
Энэ сард орох борооны нийт хэмжээ Дорноговийн нутаг, Дундговийн зүүн, Өмнөговийн баруун болон зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эх болон эцсээр нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх бөгөөд ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон эцсээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үе гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 14-16м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй байгааг Ус цаг уурынхан урьдчилсан байдлаар гаргажээ.