Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН ХОТОД МОНГОЛЫН АНХНЫ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАЙГУУЛНА

2016-08-02

Дархан хотод 10 МВтын хүчин чадалтай нарны цахилгаан станц барина. Энэхүү станц нь жил бүр 14 мянга 182 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, төвийн хүчний системд нийлүүлэх юм. Нарны эрчим хүчний асар их нөөцтэй манай улсын хувьд нарны энергийг ашиглан цахилгаан гаргаж авах нь хэмнэлт болохоос гадна хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой байна. Нүүрсээр ажилладаг уламжлалт цахилгаан станцыг голлон ашиглаж байгаа манай улсын хувьд Япон улсын өндөр технологийг нутагшуулах замаар байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж үзэж байна.

Монголын анхны нарны цахилгаан станцыг 2016 ондоо багтаан барьж дуусгахаар хоёр талтөлөвлөж байна. Эхний ээлжинд нарны цахилгаан станцыг барьж байгуулахад энгийн цахилгаан станц барихаас 2-3 дахин өртөг өндөртэй байдаг байна. Гэхдээ байгуулчихсан хойно ашиглалтын зардал гарахгүй учраас хэмнэлттэйг онцолж байсан юм.

Эх сурвалж: TV5 Mongolia

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%