Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХҮНИЙ ХӨГЖИЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН БОДЛОГО ХЯНАЛТЫН ХОРОО ХУРАЛДЛАА

2016-09-14

     Аймгийн ИТХ-ын дэргэдэх хяналтын хороод нь хариуцсан ажлынхаа чиглэлээр асуудлыг судалж боловсруулах, шалгаж танилцах, дүгнэлт, санал, зөвлөмж гаргах, хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралд асуудал боловсруулж хэлэлцүүлэх ба жил, хагас жилээр ажлын төлөвлөгөө гарган аймгийн ИТХ-ын даргаар батлуулан хэрэгжүүлж, гүйцэтгэлийг нь жил /хагас жил/ тутамд Тэргүүлэгчдэд танилцуулдаг журамтай.

       Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Батжаргал нь Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны даргаар ажиллах бөгөөд нь дээрх журмын дагуу анхны хурлаа хийж төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тус хороо нь хөдөлмөрийн харилцаатай холбогдох асуудлаар ажиллагсад, иргэдээс санал гомдлыг хүлээж авах хайрцгийг Аймгийн ЗДТГазар, сумын ЗДТГ болон зорилтот бүлгийн харяалагдах байгууллагуудаар аялуулж, Эрүүл мэндийн салбарын үйлчилгээ болон үйл ажиллагаатай нэн тэргүүнд танилцахаар боллоо.
Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны эрхлэх асуудал:
•    Хүн ам зүйн бодлого зохицуулалт
•    Хүн амын эрүүл мэнд
•    Нийгэм, хөдөлмөр хамгааллын бодлого
•    Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа
•    Нийгмийн халамж, даатгал
•    Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах
•    Боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан
•    Ард түмний түүх соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого
•    Монгол хэл, бичиг, үндэстний цөөнхийн хэл бичиг, соёл урлаг, ёс заншлын талаар баримтлах бодлого
•    Иргэний нийгмийн болон төрийн бус байгуулагуудтай харилцах асуудлыг тус тус хариуцан ажилладаг.


        


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%