Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МОНГОЛ УЛСАД БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙГ ДАРХАНЧУУД ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2016-09-19

Өнөөдөр /2016.09.19/ Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг Дархан уул аймагт тэмдэглэн өнгөрүүлэх баярын хурал Залуучууд театрт боллоо.

Улс эх орны түүхэн замнал, өнгө төрхийг шинэчлэн өөрчлөх үйлсэд барилгын салбар, барилгачдын оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их билээ.

Өнөөдрийн байдлаар  2000 гаруй аж ахуй нэгж байгууллага, 32 мянган инженер техникийн ажилтан, 90 гаруй мянган ажилтан, энэ салбарынхныг нэгтгэсэн 200 гаруй холбоодтойгоор түүхт 90 жилийн их ойгоо угтаж байна.

Баярын хурлыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж, үг хэлсэн бөгөөд тэрээр их ойн баярын хүндэт индэр дээрээс Дархан” хэмээх  сайхан хотыг бүтээн байгуулахад барилгачдын  оруулсан жинтэй хувь нэмрийг онцлон тэмдэглээд,  ойн хүрээнд барилгачдынхаа  алдрыг мөнхлөх, ирээдүй хойч үедээ тэдний үйлс бүтээлийг  таниулах зорилгоор Дархан сумын 8, 9,10 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр тавигдсан авто замыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 88 дугаар тогтоолоор “Барилгачдын өргөн чөлөө" хэмээн нэрлэхээр болсон тухай баяртай мэдээг дуулгалаа.


Баяр дээр баяр нэмсэн энэхүү мэдээллийг барилгын салбарын үе үеийн төлөөллүүд алга ташин, хүндэтгэлтэйгээр хүлээн авсан юм.

 Ойн баярын үеэр Монгол улсын барилга, хот байгуулалтын салбарын хөгжүүлэхэд олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажиллаж, хөдөлмөрийн тогтвортой амжилт гаргасан нэр бүхий хүмүүсийг салбарын болон аймаг орон нутгийн одон медалиар шагнан урамшууллаа.

Тухайлбал Монгол улсын “Тэргүүний барилгачин” цол тэмдгээр 40 гаруй хүн, “Онц тээвэрчин” цол тэмдгээр 1 хүн, Дархан-Уул аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр 20 хүн, “Найрамдлын Дархан” цол тэмдгээр 21 хүн тус тус энгэрээ мялаалаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%