Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ОЮУТАН ЦАГДАА” ЭРГҮҮЛ АЖИЛЛУУЛАХ ЖУРМЫГ ДАХИН ШИНЭЧЛЭН НАЙРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

2016-09-29

Иргэний танхимын хэлэлцүүлгээр ЕБС-ын орчинд үүрэг гүйцэтгэх  “School police” хөтөлбөрийг танилцуулан иргэдийн саналыг авч, улмаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан бөгөөд одоо бүх ЕБС-уудад амжилттай хэрэгжиж байгаа билээ.
Энэ туршлагыг дараагийн шатанд хэрэгжүүлэх үүднээс Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимтай хамтран /2016.09.20/ “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оюутан, сурагчдын оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. 
Уг хэлэлцүүлэгт Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ, аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол соёлын газар, Цагдаагийн газар, Дархан сумын багуудын ИНХ болон Засаг дарга нар, ИДМС-иудын Консорциум, Дарханы Оюутны холбоо, Дотуур байрны зөвлөл, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Их, Дээд, Мэргэжлийн сургуулиудын оюутнуудын төлөөлөл зэрэг нийт 140 гаруй хүн оролцож саналаа илэрхийлсэн юм. 
Тухайлбал  “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдах оюутнуудад тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал олгох тухай саналууд багтсан.
Иргэдийн саналыг “Оюутан цагдаа”эргүүл ажиллуулах журамд тусгаж, “Оюутан цагдаа” хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх “Болзолт урамшуулал”-ын төслийг боловсруулжээ.
Харин өнөөдөр /2016.09.29/ “Оюутан цагдаа” эргүүлийн ажиллах журам болон урамшууллын төслийг ГХУСАЗЗ-ийн хурлаар оруулж хэлэлцүүлсэн боловч “Оюутан цагдаа”-д олгох урамшууллын асуудлыг үндсэн журамд тусгаж, нэгдсэн байдлаар боловсруулах үүргийг ГХУСАЗЗөвлөлөөс Цагдаагийн газарт өглөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%