Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭНИЙ ТАНХИМЫН ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ГАРСАН САНААЧЛАГЫН ДАГУУ “САЙН ДУРЫН ИДЭВХТНҮҮДИЙН НЭРЭМЖИТ ТӨГӨЛ” БАЙГУУЛАГДЛАА

2016-10-08

Аймгийн ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”-аас 2016 оны 8 дугаар сарын 30-нд “ТӨРИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНД САЙН ДУРЫН ИДЭВХТНИЙ ОРОЛЦОО” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. 
Уг хэлэлцүүлэгт Дархан-Уул болон Дундговь аймгийн Улаан загалмайн хорооны ажилчид, сайн дурын идэвхтнүүд оролцсон бөгөөд тэдний зүгээс “Сайн дурын идэвхтний нэрэмжит төгөл байгуулах”, “Сайн дурын идэвхтнийг орон нутгийн болон Төрийн шагналд уламжлах тухай” саналууд гаргасан билээ. 
Иргэний танхим нь иргэдийнхээ гаргасан санал санаачлагыг ажил хэрэг болгож, аймгийн НААҮГ-т хамтран ажиллах хүсэлт гаргасны дагуу өнөөдөр /2016.10.08/  “Сайн дурын идэвхтнүүдийн нэрэмжит төгөл” байгуулагдлаа. 
“Сайн дурын идэвхтнүүдийн нэрэмжит төгөл” байгуулах арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хууль зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд, ИТХ-ын Төлөөлөгчид, ажлын алба, бусад хэлтэс агентлагийн удирдлагууд, Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтнүүд, НААҮГ-ын хамт олон оролцов.  
Төгөл байгуулах арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж, “Нийгмийн сайн сайхны төлөө  сэтгэл зүтгэлээ зориулан ажилладаг Улаан Загалмайн анхан шатны хороо, Гишүүн байгууллага, Онцгой гишүүд, сайн дурын идэвхтнүүд нь хүмүүнлэгийн үйлсийн манлайлагчид юм. Өнөөдөр сайн дурын идэвхтнүүдийн нэрэмжит төгөл байгуулж буй нь тэдэнд талархалаа  илэрхийлж байгаа хэрэг юм. Мөн мод тарих нь байгаль дэлхийдээ зориулж буй нэг насны буян билээ. Тиймээс хүн бүр мод тарьж, Дархан хотоо “Эко хот” болгох үйлсэд нэгдэцгээнэ үү” хэмээн уриаллаа.
Нийгмийн зорилтод бүлэг чиглэсэн бүхий л үйл ажиллагаанд зүрх сэтгэлээ зориулан  оролцдог сайн дурын ажилтнуудын нэрэмжит төгөлийг "Морин хуур цогцолбор"-ын зүүн энгэрт мөнхжүүлж байгаа бөгөөд  нийт 145 бургас тарилаа. Тус төгөлийг 3 жил дээрх байгууллагууд хариуцан арчилгаа, хамгаалалтыг хийх ажээ. Мөн энэхүү арга хэмжээний үеэр аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Гэр бүлийн төгөл”-ийг аймгийн НААҮГ-т хүлээлгэн өгсөн юм.
Монгол улсын Ерөнхийлөгчийн “Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр болгох тухай” зарлигийн дагуу “Нэг сая мод тарих” хөдөлгөөн улс орон даяар өрнөсөн. Аймгийн БОАЖГ нь мод тарих хөдөлгөөнд нэгдэн “Гэр бүлийн төгөл 1, 2” –ийг “Бурхантай толгойд” байгуулсан бөгөөд 1500 метр квадрат талбайг бүрэн хашаажуулан, Нарс, Хайлаас, Агч, Голт бор зэрэг 807 ширхэг модыг тарьж, ургуулжээ. Энэхүү төгөлийн цаашдын арчлалт хамгаалалтыг аймгийн НААҮГ хариуцах юм.
Хавар, намар хоёр мод тарьдаг өдөртэй болгон зарласнаас хойш буюу 2010-2016 оны хооронд Дархан-Уул аймгийн хэмжээнд есөн цэцэрлэгт хүрээлэн байгуулж 6260 гаруй иргэн, 238 ААНБ нийт 60400 мод, 44020 бут сөөг тарьж уг ажилд 65.2 сая төгрөг зарцуулсан байна.Өнөөдөр мөн “Гэр бүлийн төгөл”-ийг өргөжүүлэн, нийтээрээ нэмж мод тарьсан юм.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу "Бүх нийтээр Мод тарих үндэсний өдөр"-ийн хүрээнд манай аймаг 2013 онд “Байгаль орчин бидний ирээдүй” байгаль хамгаалах сарын аяныг амжилттай зохион байгуулж Шилдэг аймгаар шалгарч байжээ. Мөн 2015 онд “Нэг сая мод ургуулах” хөдөлгөөнийг зохион байгуулж улсад 3 дугаар байрыг эзэлсэн амжилттай байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%