Азийн Хөгжлийн Банкны Захирлуудын зөвлөлд Япон Улсыг төлөөлсөн Гүйцэтгэх захирал Коичи Хасэгава өнөөдөр /2016.10.06/ манай аймагт айлчлах хүрээндээ “Дархан нэхий” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатайтанилцлаа. Тус компани нь 2010 онд хоёр тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Азийн Хөгжлийн банкнаас авч үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Тодруулбал,өдөрт 500 хос гутал үйлдвэрлэх хүчин чадал бүхий Гутлын үйлдвэрийг байгуулснаас гадна боловсруулах нойтон цехийн тоног төхөөрөмжөө шинэчилсэн байна. Үүний үр дүнд үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэг дахин нэмэгдүүлсэн зэрэг бодит үр дүнгүүд гарсан байна. Цаашид Дархан нэхий компани нь Шахмал шир боловсруулах, Хаягдал ноосыг ашиглах хоёр төсөлд АХБ-тай хамтран ажиллахаарболжээ.

АХБ-ны төлөөллүүд тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр хамтарч ажилласны үр дүн өндөр байгаа тул сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ энэ нь Азийн Хөгжлийн Банкны нэг томоохон амжилт юм гэдгийг ч онцлов.