Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛОВ

2016-10-14

Дархан-Уул аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурал энэ сарын 13-ны өдөр боллоо.Тус хуралдаанаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, аймгийн Засаг даргын 2016.09.08-ны өдрийн2016.09.13-ны өдрийн Зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг танилцуулах тухай, 2017 оны орон нутгийн төсвийн төсөөллийг урьдчилсан байдлаар танилцуулах тухай, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн арга хэмжээний хэрэгжилт зэрэг таван асуудлыг хэлэлцлээ.

Дархон хотын 55 жилийн ойн баяр 10 дугаар сарын 17-ны өдөр тохионо. Аймаг, орон нутгийн зүгээс ой угтсан олон ажлуудыг зохион байгуулж байгаа юм. Тухайлбал: Урлаг, соёл спорт,хэвлэл мэдээлэл, хотын Чацуутнуудад хүндэтгэл үзүүлэх, бүтээн байгуулалт зэрэг 50 гаруй ажлыг зохион байгуулж байгаа юм.

Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэж буй Жишиг хороолол-4 хөтөлбөрийн ажил удаашралтай байгаа асуудал тус зөвлөлийн хуралдаанаар хөндөгдлөө.

Энэ онд тус хөтөлбөрийн хүрээнд 8, 13, 14, 16 дугаар багийн зургаан хэсэгт тоглоомын талбайн тохижилт, гэрэлтүүлгийн ажилхийгдэж байна. Төслийн ажлыг 340 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр “Маргад Монгол” ХХК 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар гэрээний хугацаа дууссан хэдий ч нийт ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай явагдаж байна. Иймд хотын баяраар ашиглалтад оруулахын тулд холбогдох албаныхан хүн нүч нэмэх, орон нутгийн гүйцэтгэгч компаниудыг хамтран ажиллуулах зэрэг зохих арга хэмжээг авч ажиллана гэв. Харин “Бурхан хясаат” ХХК нь 282.1 сая төгрөгийн төсөвтэйгөөр Жишиг хорооллын авто замын өргөтгөл, авто машины зогсоол шинээр гаргах ажлыг 100 хувь хийж хүлээлгэн өгөөд байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%