Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН СУМЫН АНХНЫ ЗАСАГ ДАРГА Т.ЦЭВЭГМИДИЙГ ДАРХАН ХОТЫН “ХҮНДЭТ ИРГЭН” ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАЛАА.

2016-10-21

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 35 дугаар тогтоолоор “Шагналын журам”-ыг шинэчлэн батласан.

Аймгийн дээд шагнал “Хүндэт иргэн” цол тэмдгээр аймаг /хот/-ыг бүтээн байгуулах, хөгжүүлэх, иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан, аймаг, орон нутгийнхаа нэрийг тив дэлхийд гаргасан, ажил үйлс нь иргэдийн сэтгэл санаанд нийцэж, хоногшсон нэр хүндтэй Монгол улсын иргэн болон гадаадын иргэнд олгодог.

Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулан Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр, Дархан хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга, Дархан сумын Засаг даргаар ажиллаж байсан  Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Доктор профессор Түмэнгийн Цэвэгмидийг Дархан хотыг бүтээн байгуулах, хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, төр захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан гавъяа зүтгэлийг нь үнэлж  аймгийн “Хүндэт иргэн” цол, тэмдэгээр шагналаа.


Түмэнгийн Цэвэгмид нь ТЭХҮЯамны Эрчим хүчний салбарын ерөнхий инженер-хэлтсийн даргаар, МАХН-ын Төв хорооны Аж үйлдвэрийн хэлтэст Эрчим хүчний салбар хариуцсан зааварлагч, ТЭХҮЯамны орлогч сайд, МАХН-ын Төв хорооны Аж үйлдвэрийн хэлтэст Хүнд аж үйлдвэрийн салбар хариуцсан орлогч эрхлэгч, Дархан хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, ТЭХҮЯамны ахлах эксперт, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнгийн захирлаар тус тус ажиллаж байжээ. 

Дархан хот байгуулагдсанаас хойшхи  55 жилийн хугацаанд нийтдээ 22 хүнийг  энэхүү цол тэмдгээр шагнасан бөгөөд Т. Цэвэгмид нь Дархан хотын 23 дахь “Хүндэт иргэн” болж байгаа юм байна. Энэхүү 22 хүнээс 7 нь Дархан хотыг барьж байгуулсан ах дүү орнуудын иргэд, гадаадын харъяат хүмүүс байдаг ажээ.   Р.Тунгалаг-Эрдэнэ  


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%