Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАНЧУУДАА “ДЭМ ДЭМЭНДЭЭ...” АЯНД НЭГДЭЦГЭЭЕ

2016-10-25

           Хүмүүн заяаг олж төрнө гэдэг зүүний үзүүрт ширхэг будаа тогтохын дайтай ховор хувь тохиол гэдэг. Нэгэн тэнгэрийн дор амьдарч буй хэн бүхнийг хайрлан халамжлах, тусалж дэмжих энэрэнгүй ёсон Монголчууд бидэнд бий.

Дархан сумын 6 дугаар багийн иргэн Г.Ганчимэг хэмээх цэл залуухан бүсгүй бөөрний архаг дутагдал хэмээх хүнд хэлбэрийн өвчний оноштойгоор 3 жил шаналж байгаа юм.

Тэрээр нөхөр, 2 бяцхан хүүхдийн хамт амьдардаг бөгөөд Монголын нэгэн айлын элэг бүтэн амьдарлын хувь заяа Дарханчууд бидний сайхан сэтгэлийн тус дэмээс шалтгаалах болоод байна.

Одоогоор Г.Ганчимэг нь Нэгдсэн эмнэлгийн  Геомодиализын аппаратад орч байгаа бөгөөд бөөр шилжүүлэн суулгах 19,6 сая төгрөгийн төлбөртэй хагалгаанд орох шаардлагатай байгаа юм.

Далайд дусал нэмэр гэдэг. Г.Ганчимэг бүсгүйн эмчилгээний төлбөрт зориулж хандив цуглуулах уриалгыг гаргаж байна. 

Дансны дугаар: 5046190081 /Г.Ганчимэг/

Холбоо барих утасны дугаар: 99908681

ДАРХАНЧУУДАА ДЭМ ДЭМЭНДЭЭ, ЭЛЭГ БҮТЭН АМЬДАРЦГААЯ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%