Аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/410 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 5, 6, 8, 13 дугаар багийн нутаг дэвсгэрт дараах байршлуудад газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулна. Үүнд: Дуудлага худалдаа 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11:00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд нээлттэй явагдана. Дуудлага худалдааны битүүмжилсэн материалыг 2016 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10:30 цаг хүртэл Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /ГХБХБГ/-т хүлээн авна.
Дуудлага худалдаанд оролцогчид дэлгэрэнгүй мэдээлэл болон байршлын зургийг www.darkhan.gazar.gov.mn вэб хуудаснаас болон www.facebook.com/darkhanuul.landoffice фэйсбүүк хаягнаас авах ба дуудлага худалдааны дэнчингийн мөнгийг Дархан төрийн сан банкны 190029401 тоот дансанд тушаана уу.
Дуудлага худалдаанд оролцогч дараах материалыг бүрдүүлнэ.
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧ ИРГЭН БОЛ:
1. Иргэний үнэмлэхний хуулбарыг ноториатаар батлуулах
2. Дэнчингийн мөнгө төлсөн баримт /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байна/
3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /12500 төгрөгийг Дархан төрийн сан банкны 190100941 тоот дансанд тушаах/
4. Иргэнийг төлөөлж оролцох бол итгэмжлэлтэй байна /нотариатаар батлуулах/
5. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргах /Өргөдлийн маягтыг ГХБХБГ-аас авах/
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА БОЛ:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ноториатаар батлуулах
2. Захирлын иргэний үнэмлэхний хуулбарыг ноториатаар батлуулах
3. Дэнчингийн мөнгө төлсөн баримт /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү/
4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /12500 төгрөгийг Дархан төрийн сан банкны 190100941 тоот дансанд тушаах/
5. Байгууллагыг төлөөлж оролцох бол итгэмжлэлтэй байна
6. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргах /Өргөдлийн маягтыг ГХБХБГ-аас авах/