2010
оноос эхлэн аймгийн Цэргийн штабаас санаачлан халагдсан дайчдад зориулсан
сургалтыг зохион явуулж ирсэн уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр /2016.11.01/ 2015
оны 2-р ээлжээр халагдсан дайчдад сургалт явууллаа. Уг сургалтын гол зорилго нь
халагдсан дайчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжил олгох сургалтуудын
талаар мэдээлэл өгөх, ажлын байрны захиалга танилцуулах, суурь болон ерөнхий
боловсрол олгох сургалтын талаар танилцуулахад оршиж байгаа ажээ.