Иргэдээс ирсэн санал хүсэлтийг ажил хэрэг болгох үүднээс аймгийн удирдлагууд Дархан сумын нутаг дэвсгэрт буюу төв зам дагуу хурд сааруулагчийг байршуулсан байна. Үндсэндээ хөл хөдөлгөөн ихтэй төв газрууд болон сургуулийн орчимд нийтдээ 9-н газарт стандартын хурд сааруулагчийг байршуулжээ. 2016 оны авто замын хурд сааруулагчийн стандартын дагуу 4,2метр өргөнтэй хурд сааруулагчийг “Огторгуйн бүтээл” ХХК 52 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж дуусгасан аж.