Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН УДИРЛАГУУД ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

2016-11-08

Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга , ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлогын хяналтын хорооны гишүүд өнөөдөр /2016.11.08/ Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай  танилцсан юм.

Даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, сангийн чөлөөт үлдэгдлийг банканд хадгалуулсаны хүү, нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэнд оногдуулсан алданги, улсын төсвөөс олгох хөрөнгө, бусад эх үүсвэрүүдээс нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр бүрддэг байна.

2016 оны 3-р улирлын байдлаар 28413,2 тэр бум төгрөг хуримтлуулахаас 28677,4 тэрбум төгрөг хуримтлуулж орлогын төлөвлөгөөг 101 хувиар давуулан биелүүлжээ. Тус хэлтсийн хуучин барилга 1984 онд ашиглалтанд орж байсан бөгөөд 2015 оны улсын байцаагчийн актаар барилга ашиглалтын төлөв байдлыг тодорхойлсоны дагуу зайлшгүй өргөтгөх шаардлагын хүрээнд 2015 оны хөрөнгө оруулалтаар хэлтсийн шинэ барилгыг барихаар болсон байна. 4 давхар оффисын зориулалттай 21х15 метрийн хэмжээтэй 3644 м2 талбайтай байрыг 2016 оны 7 дугаар сард ашиглалтад оруулж, шинэ ажлын байрандаа үйл ажиллагаагаа явуулж иргэддээ түргэн шуурхай үйлчилж байна.

Цаашид уг хэлтэс нь иргэд даатгуулагчдыг нийгмийн даатгалд хамруулах эрхэм зорилтын хүрээнд татварт бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа Иргэд даатгуулагчдыг бүрэн хамруулах, нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлагыг барагдуулах ажилд гол анхаарлаа хандуулах ажээ.

Дотоодын хяналтыг нэмэгдүүлэх иргэдийн регистрийн зөрчил, халамжийн сан болон нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр давхардуулан авч байгаа эсэхийг шалгах, мөн эмнэлэг, эмийн сангуудад хийх хяналтыг эрчимжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудад хийх хуулийн хэрэгжилтийн хяналтыг үргэлжлүүлэх явуулах ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа гэлээ.

Аймгийн удирдлагууд хэлтэс агентлагийн дарга нарын үйл ажиллагаатай танилцах үйл ажиллагаа энэ сарын 9,10-ний өдрийг хүртэл үргэлжлэн явагдах бөгөөд энэ хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Дархан дулааны сүлжээ” ТӨХК, “Дархан-Ус суваг” ОНӨХК, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газруудад ажиллах юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%