Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сүү үйлдвэрлэгч нарт сургалт зохион байгуулжээ

2016-11-10

Европын сэргээн босголтын банк, Фрижиян, Данийн зөвлөх компани, Бодлого судлалын төв, аймгийн ХХААГ-тай хамтран “Үнэлгээ ба чадавхи бэхжүүлэх замаар сүүний фермийн бүтээмжийг дээшлүүлэх” төслийн хүрээнд сүү үйлдвэрлэгч нар сургалт зохион байгууллаа. Тус сургалтад сүү нийлүүлэгч болох Сүү ХК-ийн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Мах агро фермер, Алтан тариа ХК-ийн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн дэхь салбарын төлөөлөл мөн тус аймгийн Хонгор, Дархан сумын 5 сүүний үхрийн аж ахуй эрхлэгчид хамрагдлаа.

Сургалтын зорилго нь :
1. Сүү үйлдвэрлэлийн салбарт тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдвэрлэгчдийг хамруулан технологийн мэдлэг чадварыг дээшлүүлэх.
2. Сүү үйлдвэрлэгч нарын түвшинд үр ашиг тооцох, түүний зохион байгуулалтын менежмент, эрүүл ахуйн стандартын хэрэгжилтийг дэмжих замаар сүү үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, боловсруулж буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайжруулах.
3. Сүүний фермийн бүтээмж, сүүний чанар, боловсруулалтыг сайжруулснаар сүүний импортыг бууруулж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр дадлага, сургалт зохион байгуулагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%