Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Авлигатай тэмцэх газраас сургалт, хэлэлцүүлэг явууллаа.

2016-11-11

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 9, 10, 11-ны өдрүүдэд манай аймагт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.Сургалт нь өнгөрсөн долоо хоногт УИХ-аар батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчилж, төрийн албанд олон нийтийн тавих хяналтыг сайжруулах зэрэг сэдвүүдээр хийгдсэн болхэлэлцүүлэгнь бизнес эрхлэгчдийн дунд “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвтэйгээр болсон байна.
Тус сургалт, хэлэлцүүлэгт эхний өдөр Төрийн байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнууд, хоёр дахь өдөр Хууль, хяналтын байгууллагуудын албан хаагчид болонтөрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчид, гурав дахь өдөр нь аймаг сумдын ИТХ-ын төлөөлөгч нарт болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүднийтдээ240 гаруй төр болон хувийн хэвшлийнхэнхамрагдсан байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%