Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГИЙН ЕРӨНХИЙ НБД Н.БОЛОРМАА МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2016-11-21

Монголын Улаан Загалмайн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа Дархан-Уул аймагт энэ сарын 18-19 ны өдрүүдэд ажиллалаа. Тэрээр /2016.11.18/ Дархан сумын ЗДТГ-ын хурлын танхимд “ Төр , Улаан загалмайн хамтын ажиллагаа”- ны талаарх мэдээллийг хийсэн юм.

Тус уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, НХХ-ийн дарга Ч.Энхбат, Сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням , аймгийн Улаан загалмайн хорооны дарга Б.Отгонбаяр болон Дархан сумын багийн ИНХ-ын дарга зэрэг 80 орчим иргэдийн төлөөлөл оролцлоо.

Үндэсний нийгэмлэгийн үйл ажиллагааг ил тод нээлттэй, тогтвортой хөгжүүлэхэд дүрмийн шинэчлэл хийгдсэн гэдгийг МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа уулзалтын эхэнд онцлон хэлэв.

Өнгөрсөн хугацаанд 2020 он хүртэлх стратегийг хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааныхаа ололт, амжилт, сургамжид тулгуурлан, дэлхий дахины тогтвортой хөгжлийн зорилтууд, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй уялдуулан МУЗН-ийн Стратеги төлөвлөгөөнд нэмэлт, тодотгол хийсэн байна.

Тухайлбал, “Гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг 1 тэрбум хүнд хүргэхийн төлөө” олон улсын санал санаачилгыг дэмжиж, үндэсний хэмжээнд орон нутаг, байгууллага, аж ахуйн нэгж, олон нийт, гэр бүл, иргэдэд хүрч ажиллах зорилт дэвшүүлжээ.

2019 он гэхэд МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвийг ерөнхий төлөвлөгөөний дагуу барьж байгуулж дуусгаж, спорт цогцолбор, тоглоомын талбай, ариун цэврийн байгууламжийг шинээр барих юм.

Мөн цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлж, дэд станц байгуулж, 50 хүртэл хүний багтаамжтай өвлийн байр барих, Цонжин болдог дахь Чингис хааны хөшөөнөөс Хүүхэд, залуучуудын төв хүртэлх 8 км газарт сайжруулсан замтай болох асуудлыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн анхны тусламжийн сургалт, мэдээлэл, үйлчилгээний төв барихаас гадна дунд шатны Улаан загалмайн хорооны ажлын байрны нөхцөлийг сайжруулах, Булган аймагт УЗХ-ны байр барих, 5 аймгийн Улаан загалмайн хорооны байрыг халаалтын системтэй болгох, Дунд шатны хорооны орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг 10 бүтээлч ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхээр болжээ.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%