Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГОВЬСҮМБЭР НЕФТЬ ХАНГАМЖИЙН САЛБАР, ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН “ЦЭВЭР ОРЧИН” БҮХ НИЙТИЙН ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2016-11-22

     Говьсүмбэр дахь Нефьт хангамжийн салбар нь аймгийнхаа аж ахуй нэгж байгууллагуудад нийгмийн хариуцлагаа дээшлүүлэхийг уриалан 2016 оны 11-р сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран бүх нийтийн хог цэвэрлэгээг зохион байгууллаа.Уг арга хэмжээнд Говьсүмбэр аймгийн Засаг Дарга Г.Батсуурь, Говьсүмбэр аймгийн Засаг Даргын Орлогч Ш.Билэггүмбэрэл, Сүмбэр сумын Засаг Дарга П.Амарсайхан, Говьсүмбэр аймгийн НХСалбарын дарга Л.Жамбаасүрэн нар нээлтийг арга хэмжээнд  хүрэлцэн ирж, иргэдэд бүх нийтийн ажилд идэвхитэй оролцож байгаад талархал илэрхийлэн үг хэлсэн байна.
          Нийтийн цэвэрлэгээнд НХСалбарын зүгээс нэг шуудай хогийн 500 төгрөгөөр худалдан авч, албан байгууллагын авто машинд тухайн өдөр ажиллах шатахууныг хийж өгч байсан нь аж ахуй нэгжүүд идэвхитэй оролцох суурь болсон байна.
             Тухайн арга хэмжээнд нийт 40 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцсон. Үүнд:
1. Говьсүмбэр аймгийн Байгаль орчны газар” хамгийн их буюу 120 шуудай хог хаягдал цуглуулж,  өргөмжлөл 80,000 төгрөгийн шатахуун талон, 
2. “Нэгдсэн эмнэлэг” 79 шуудай хог хаягдал цуглуулж, 50,000 төгрөгийн шатахууны талон
3. “Тохижилт сүмбэр ОНӨҮБ” 70 шуудай хог хаягдал цуглуулж, 30,000 төгрөгийн шатахууны талоноор тус тус шагнагдсан байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%