Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн “Тангараг өргөх ёслол” боллоо

2016-11-25

Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо төрийн захиргааны албан хаагчийн тангарагыг ёс төртэйгээр өргөдөг билээ. Энэхүү уламжлалын дагуу Улс тунхагласны баярын өдрийн босгон дээр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх болзолыг хангасан, шинэ залуу төрийн захиргааны албан хаагчид аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд тангараг өргөлөө. “Тангараг өргүүлэх тухай” Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Лхагважаргал уншиж танилцууллаа. 

“Тангараг өргүүлэх ёслол”-ын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Ц.Сүхбаатар, төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүд болон хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцсон юм. 

Хараа-Ерөө голын сав газрын захиргааны Усны барилга байгууламж, ус ашиглалт хариуцсан мэргэжилтэн Цэрэндашийн Мэндбаяр тангарагийг дээдлэн дуудаж, тангараг өргөж байгаа бусад албан хаагчид дагаж дуудсан юм. Монгол Улсын Үндсэн хуулинд “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана” гэж заасан байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх энэ үйл ажиллагаа нь нэг ёсондоо төрийн андгай тангараг өргөж, амлалт өгч хуульд захирагдан ажиллахаа илэрхийж буй хэрэг юм. Эндээс л та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, чин шударгаар ажиллах чухал гэдгийг алхам тутамдаа мөрдлөг болгох ёстой.

Мөн үеэр аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат Төрийн жинхэнэ албан хаагчын тангараг өргөж, улс орон, ард түмнийхээ төлөө үнэнчээр зүтгэх чин хүслээр дүүрэн байгаа нийт албан хаагчдад баяр хүргэн, “Төр засгийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, орон нутгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн эрдэм мэдлэг, авъяас чадвараа дайчлан, идэвхи санаачлагатай ажиллахыг хүсэн ерөөсөн юм.

Ийнхүү энэ сайхан билэгт өдөр нэр бүхий 16 төрийн захиргааны албан хаагчид маань төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, төр, ард түмнийхээ төлөө үнэнч шударга ажиллахаа тангараглан, батламжаа гардан авлаа.    

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%