Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МАЛЧДАД ТУСЛАХ “1000 ТӨГ” АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

2016-11-29

              Аймгийн ИТХ-ын дарга болон аймгийн бусад удирдлагууд /2016.11.20/ Дархан-Уул аймгийн харьяа сумдын малчин өрхүүдийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь биечлэн танилцсан билээ.

            Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах үеэр мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтад хүндрэл учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн ба Цаг уур, орчны шинжилгээний газраас цаашид ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, манай оронд урьд өмнө тохиолдож байгаагүй хүйтэн өвөл болох цаг агаарын урьдчилсан мэдээллийг олон нийтэд хүргэж, анхааруулсаар байна.  

            Тиймээс аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат малчдад туслахыг уриалж, “Малчдад туслах 1000 төгрөгийн аян”-ыг санаачлан эхлүүлээд байна.

             “Дэм дэмэндээ...” хэмээх монгол түмний  эрхэм сургаалийг санаж, Дархан-Уул аймгийн ард иргэд, ААНБайгууллага, хамт олныг “”Малчдад туслах 1000 төгрөгийн аян”-д нэгдэхийг уриалж байна.

            Энэхүү аяны хүрээнд цугларсан мөнгөн тусламж, эд материалыг цаг агаарын нөхцөл байдал хүндрэхээс өмнө малчин түмэндээ хүргэхийг зорьж байгаа болно.

 

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%