Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Алтан намар-2016”
ургацын баяр өнөөдөр /2016.12.02/ болж, Хонгор сумын тариаланч, ногоочин
хөдөлмөрч ард иргэд өргөн дэлгэр баяраа тэмдэглэлээ.
Тэртээ 1958
онд Монгол улсын анхны Сангийн аж ахуй байгуулагдснаас хойш өдгөөг хүртэл
аймаг, орон нутгаа төдийгүй улсын хэмжээнд үр тарианы нийлүүлэлтээр тэргүүлж
ирсэн сум билээ.
Энэ жил газар
тариалан эрхлэгчдэд таатай жил тохиосон бөгөөд Хонгорчууд сүүлийн 20 жилд анх
удаа 1 га тутмаас 17,6 центр үр тариа хурааж, нийт 17058 тн ургац хураасан
амжилтаар ургацын баяраа тэмдэглэж байна.
Баярын
үеэр сум орон нутгийнхаа сайчуудыг алдаршуулсан ба ХХАА-н салбарын Тэргүүний
ажилтнаар С.Жаргалбаатар, Х.Хаш-Эрдэнэ, Г.Оюунцэцэг нар шагнагдсан юм.
Мөн Найрамдлын
Дархан тэмдэгээр Б.Цолмон, С.Болд, аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдэгээр
Б.Болд, Л.Төмөрбаатар, А.Бүдрагчаа, О.Өсер, Х.Чимгээ нарыг тус тус шагналаа.
Шагналыг
аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, ХХААГ-ын дарга З.Нэргүй нар гардуулсан юм.