Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн Засаг дарга С.Насанбат Буян захын түрээслэгчидтэй уулзлаа

2016-12-05

Аймгийн Засаг дарга 7 хоног бүрийн баасан гаригт аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд иргэдтэй уулзаж тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэдэг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр /2016.12.02/ аймгийн Засаг дарга С.Насанбат Буян захын түрээслэгчидтэй газар дээр нь уулзаж санал гомдлыг нь сонслоо. Эндээс гарсан санал гомдлыг шуурхай шийдвэрлэх үүднээс Аймгийн ТЗУХ-ын дарга П.Баярсайхан, Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх болон МХГ, СХЗХ-ийн удирдлагуудтай хамт явсан юм. Буян захыг түрээслэгчдийн хувьд түрээсийн үнийг бууруулах, хотын доторх хогийн савыг нэмэгдүүлэх, үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж улмаар ажлын байр нэмэгдүүлэх зэрэг саналуудыг хэлж байлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%