Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2016-12-05

Дархан-Уул аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Цэцэрлэгийн Эрхлэгч нарын Холбоо ТББ-ууд хамтран, Сургуулийн Өмнөх  Боловсролын байгууллагын ажилтан, албан хаагчдад хүндэтгэл үзүүлэх “Гэрэлт ирээдүйн төлөө ХАМТДАА” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг /2016.12.02/ хоёр дахь жилдээ амжилттай  зохион байгууллаа.

Залуучууд театрт болсон уг арга хэмжээнд 700 орчим СӨББ-ын ажилтан, албан хаагчид оролцсон юм. Энэ жилийн арга хэмжээ Дархан-Уул аймагт амьдардаг 400 гаруй Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн нөхөн сэргээх эмчилгээ болон өсөж хөгжих үйл явцад хувь нэмэр оруулах, нийгмийн хариуцлагаа ухамсарлан нийгэмд эерэг манлайллыг бий болгох зорилгоор нийт оролцогч байгууллага хамт олон, зохион байгуулагчид, хүндэт зочдын дунд 1000 төгрөгийн сайн дурын хандивын аяныг “Гэрэлт ирээдүйн төлөө ХАМТДАА” уриан дор зохион байгуулснаараа онцлогтой байлаа. Нийт 914,350 төгрөг цугласан бөгөөд арга хэмжээг зохион байгуулагч ТББ-дын дарга нарыг ХБИ-ийн эрхийг хамгаалах өдрийн /2016.12.03/ нэгдсэн арга хэмжээний үеэр гардуулан өгөх “ЭЛЧ ТӨЛӨӨЛӨГЧ”-өөр томилсон юм.

Баярын хурлын үеэр салбар, байгууллага хамт олноо идэвхитэй үйл ажиллагаагаараа хошуучилж, аймаг орон нутаг, улс орныхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг тэргүүний ажилтнуудаа алдаршуулан Боловсрол, Эрүүл мэнд, ХХАА, Банк санхүүгийн салбарын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, холбогдох яамдын Жуух бичиг, аймаг сумдын шагналаар болон ТББ-ууд, Тогооч нарын холбооны шагналаар тус тус шагналаа. 

“Гэрэлт ирээдүйн төлөө ХАМТДАА” уг арга хэмжээний үеэр хүүхдүүдийн өгсөн өхөөрдөм нэр бүхий 11 номинациар шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Үүнд:

-          ШИЛДЭГ ДАРГА БАГШ-12 дугаар цэцэрлэгийн З.Батхишиг,

-          ШИЛДЭГ АРГА ЗҮЙЧ БАГШ-18 дугаар цэцэрлэгийн Ж.Цэцгээ,

-          ШИЛДЭГ БАГШ-5 дугаар цэцэрлэгийн О.Дэлгэрмаа,

-          ШИЛДЭГ ТУСЛАХ БАГШ-15 дугаар цэцэрлэгийн Б.Мөнхзул,

-          ШИЛДЭГ ЭМЧ БАГШ-23 дугаар цэцэрлэгийн З.Уранчимэг

-          ШИЛДЭГ НЯГТЛАН БОДОГЧ БАГШ-21 дүгээр цэцэрлэгийн Б.Нармандах,

-          ШИЛДЭГ НЯРАВ БАГШ-13 дугаар цэцэрлэгийн С.Энхзул,

-          ШИЛДЭГ ТОГООЧ БАГШ-22 дугаар цэцэрлэгийн Т.Даваажаргал,

-          ШИЛДЭГ САНТЕХНИКЧ БАГШ-1 дүгээр цэцэрлэгийн Д.Батбаяр,

-          ШИЛДЭГ ҮЙЛЧЛЭГЧ БАГШ-4 дүгээр цэцэрлэгийн Н.Оюунцэцэг,

-          ШИЛДЭГ МАНААЧ БАГШ-10 дугаар цэцэрлэгийн Д.Ганбаатар нар шалгарлаа.

Мөн үеэр 10-р багийн иргэдээс гарсан санаачлагын дагуу Ж.Дэжидмаа эрхлэгчтэй 18 дугаар цэцэрлэгийн хамт олны туршиж нэвтрүүлсэн “Өглөөний хүлээн авалтад цагийн менежментийг нэвтрүүлэх нь” сэдэвт илтгэл, судалгааны бүтээл нь з жилийн хугацаанд үр дүнтэй ажил болох нь нотлогдсон тул МУБИС-иас  Улсын хэмжээнд СӨББ-ууд дунд нэвтрүүлэх тэргүүн туршлага болгон зарласан батламжийг гардуулсан юм. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч дарга А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Энхбат, БСГ-ын дарга Р.Батжаргал нарын хүндэт зочид хүрэлцэн ирж баяр хүргэн, шагналыг гардуулан өглөө.

Уг арга хэмжээнд оролцсон хүндэт зочид, зохион байгуулагчдын зүгээс энэ хичээлийн жилд Дархан-Уул аймгийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 43 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж нийтдээ 911 багш ажилтан албан хаагчид 7762 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байгааг дурьдаад “Эх орны ирээдүй энэ байгууллага хамт олны хүн нэг бүрийн хайр халамж, сэтгэл зүтгэлээр өсөн торниж байдаг”-ийг онцлон талархал илэрхийлж байсан юм.

Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Цэцэрлэгийн Эрхлэгч нарын Холбоо ТББ-ууд хамтран зохион байгуулсан “Гэрэлт ирээдүйн төлөө ХАМТДАА” СӨББ-ын ажилтан, албан хаагчдын баярын хурлын төгсгөлд Цэцэрлэгийн Эрхлэгч нарын Холбооноос “Кино эвлүүлэг” болон цэцэрлэгийн эрхлэгчид, дуу хөгжмийн багш нарын хамтарсан баярын концертоор хамт олондоо бэлэг барьсан нь олны талархал хүлээлээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%