Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМАГ НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛОВ

2016-12-06

Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Фридрих Эбертийн сантай хамтран 11 дүгээр сарын 29,30-ны өдөр аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч эмэгтэйчүүдийг чадавхижуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа. 
Нийгмийн Aрдчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос 2016 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажил болон санал хураалт болох хүртэлх бүх үйл ажиллагааг төлөвлөлт, зохион байгуулалттай явуулсны үр дүнд ийнхүү эмэгтэйчүүдийн эзлэх хувь орон нутагт болоод нийслэлд чамлахааргүй бүрдэж чадсан юм.
Хоёр өдөр үргэлжилсэн уг сургалтаар орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй ажиллах эмэгтэйчүүд цаашид хэрхэн ажиллах мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцож чадавхижих сургалтуудыг бүх шатны хуралд байгаа эмэгтэйчүүдийн дунд явуулах нь зүйтэй хэмээн санал нэгтэй байлаа. Дархан-Уул аймгаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Оюунчулуун, Д.Хүрэлчимэг, А.Янжмаа, Б.Буяндүүрэн, Г.Алтантуяа нар оролцоод ирлээ.
Мөн манай аймгийн ИТХ-ын 5 эмэгтэй Төлөөлөгч БНОУХүрээлэнгээс зохион байгуулсан “Засаглалын манлайлал” сэдэвт сургалтад хамрагдсан билээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%