Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ “АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР” МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

2016-12-09

НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 9-ны өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн тунхагласнаар уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Энэхүү өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн нийт иргэд, төрийн байгууллагын албан хаагчид Та бүхэндээ “Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийн мэндийг дэвшүүлье. 

Авлигатай тэмцэх нь дан ганц албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажил биш бөгөөд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх нь нийгмийн энэхүү сөрөг үзэгдлийг арилгах, таслан зогсооход хамгийн үр дүнтэй үйл ажиллагаа юм. 

Энэ ч утгаараа бид уг өдрийг угтаж өмнөх жилүүдэд олон арга хэмжээнүүдийг зохион байгуулан явуулсан. Тухайлбал: “Авлигагүй ажлын байр” аяныг зохион байгуулан төрийн байгууллагуудад Авлигагүй ажлын байрны туг, дэвтэр аялуулж, Төрийн байгууллагуудын шударга байдлын түвшинг үнэлэх судалгааг авч, судалгаанд дүн шинжилгээ хийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган хэрэгжилтийг хангуулан ажилласан.

 Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимаар дамжуулан Монгол Улсад Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлгийг төрийн албан хаагчид болон иргэдийн дунд гэсэн 2 хэлбэрээр зохион байгуулж, Авлигын эсрэг хуулийг сурталчлах зорилгоор ЕБСургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд Гар зураг, Шүлэг, Эссэ бичлэгийн уралдаан, АСК тэмцээн, төрийн байгууллага, албан хаагчдын дунд “Авлига ашиг сонирхлын зөрчил, түүний хор хөнөөл” сэдвээр “ДЭВЖЭЭ” тэмцээнийг тус тус амжилттай зохион байгуулж явуулсан.

Мөн өнөөдөр Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол, Орхон, Хонгор сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн дунд Авлигын эсрэг хуулийг сурталчлах зорилгоор АХА тэмцээнийг зохион байгуулан явуулж байна. 

Ингээд Авлигын эсрэг хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэн ажилладаг нийт төрийн албан хаагчид Та бүхэндээ хандаж төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүнд суртал, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, ёс зүйгээ эрхэмлэн сахих, нийтийн ашиг сонирхлыг дээдлэн ажиллах, хээл хахууль, шан харамж зэрэг авлигын шинжтэй эрх зүйн зөрчлөөс ангид байж, төрийн албан хаагчийн үүргээ нэр төртэй биелүүлж ажиллахыг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%