Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар цэцэг өвчний голомтод ажиллахад эн тэргүүнд шаардагдах төсвийг баталлаа

2016-12-12

Аймгийн Засаг даргын зөвлөл /2016.12.09/  хуралдлаа. Хурлаар манай аймгийн Хонгор суманд малын гоц халдварт цэцэг өвчин илэрсэнтэй холбоотой тус өвчнийг таслан зогсоох ажлын хүрээнд зарцуулагдах хөрөнгө, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт зэрэг үндсэн хоёр асуудлыг хэлэлцэв.

Аймаг, орон нутгийн удирдлагууд, Онцгой комисс болон бусад холбогдох мэргэжилтнүүд өвчний голомтод ажиллаж байна. Эхний ээлжинд цэцэг өвчин илэрсэн 210 гаруй хонийг устгах, Мал эмнэлэг үржлийн газраас захиалгаар нийлүүлсэн 2000 тун вакциныг бүс нутгийн малд тарих, багийн малчин өрхүүдэд сэрэмжлүүлэг хүргэхийн зэрэгцээ сэжигтэй бүсэд байгаа малын тоог тодруулах, мах, махан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, мал амьтны гарал үүслийн гэрчилгээний бичилт, олголтын байдалд тавих дотоодын хяналтыг сайжруулах зэрэг ажлуудыг аймгийн хэмжээнд хийж эхлээд байгаа юм. Эдгээр ажлуудын хүрээнд цэцэг өвчний голомтод ажиллахад эн тэргүүнд шаардагдах ариутгалын бодис, нөөц бүрдүүлэлт, халдвар хамгаалалтын хувцас, шатахуун зэрэгт нийт 21.3 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөн баталлаа. Аймаг, орон нутгийн төсөв хүндрэлтэй байгаа хэдий ч тус өвчнийг таслан зогсоох ажлын хүрээнд бүхий л боломж бололцоогоороо хөрөнгө мөнгийг шийдвэрлэн цэцэг өвчний тархалтыг нэмэгдүүлэхгүйн тулд шат шатны арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллаж байгаа тухай аймгийн Засаг дарга С.Насанбат мэдээллээ.

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн хоёр дахь асуудал нь Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын тухай гэдгийг дээр дурдсан. Энэ хүрээнд Сингапур улсад зохион байгуулагдах “Ой тогтоолтын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох сурагчдын замын зардал, аймгийн Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын ажлын зардал, зам талбайн цас цэвэрлэхэд шаардлагатай 10 ширхэг цас түрэгч тэрэг худалдан авахад зарцуулах төсөв зэрэг аймаг, орон нутагтай холбоотой 19 ажилд нөөц хөрөнгөөс зарцуулахаар болсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%