Цаг уур, орчны
шинжилгээний газраас цаашид ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, манай
оронд урьд өмнө тохиолдож байгаагүй хүйтэн өвөл болох цаг агаарын урьдчилсан
мэдээ гарсан нь мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтад хүндрэл учруулж болзошгүй
нөхцөл байдал үүсээд байгаа тул аймгийн ИТХ-ын Хурлаас малчдад туслах “1000
төгрөг” аяныг эхлүүлсэн.
Энэхүү аянд төрийн байгууллагын хамт
олон нэгдэж, хандив өргөж байгаа бөгөөд аймгийн ЗДТГ-ын албан хаагчид нэгдэж,
хандив цуглуулан өглөө.
Нийт цугласан хандивын 2017.02.15-16
өдрүүдэд малчдад хүргэх юм.
Дарханы ард иргэд та бүхнийг мөн малчдад туслах “1000 төгрөг” аянд
нэгдэхийг уриалж байна. Хандивын данс: 5046479492
АЙМГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ